• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт 32 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1,234 боллоо

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 29-ны өдөр улсын хэмжээнд 14,495 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр бүртгэгдсэн тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байгаа хүмүүсийн давтан шинжилгээ, мөн сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын шинжилгээнд коронавирус илэрсэн.

Үүнээс гадна өчигдөр Интермед эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгсөн дөрвөн хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын тандалт судалгаа үргэлжилж байна. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,742 болсон бол үүнээс1,321 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 408 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1,  хүнд  хүндэвтэр 53  хөнгөн 353 байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.30/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

Дотоодын 1,234 халдварыг танилцуулбал /2020.01.30/

  • Улаанбаатар хотод-908 /сүүлийн хоногт 31 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 102 /2021.01.29/

  • ХӨСҮТ-30 /сүүлийн хоногт 1 тохиолдол нэмэгдэв/
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,710 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.