Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас ирсэн нэг оюутнаас шинэ коронавирус илэрч 136 тохиолдол бүртгэгдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнгөрсөн хоногт Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

Тэрбээр "Өнөөдөр нэг оюутан эдгэрч 14 хоногийн сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаагаа бүрэн дуусгаж гэртээ гарлаа.

Өчигдрийн байдлаар нийт ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 156 хүнд шинжилгээ хийлээ. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д давтан шинжилгээнүүд хийсэн. Давтан шинжилгээнүүдээс ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас илэрлээ. Өмнө нь энэ сургуулийн 55 оюутнаас илэрсэн. Эдгээр оюутан онгоцонд хамт сууж ирсэн.

ХӨСҮТ-д 115 хүн эмчилгээнд, 89 хүн хяналт, ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 23-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна. 8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг үнэлэгдсэн" гэлээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 136 болж байна.

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/236409061014702/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.