iKon.mn - Шинэ мэдээ

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн түүхэн үйл явц: Сорилт, амжилт - I
Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо байлдан олж, арваннэгдүгээр сарын 5-нд Зөвлөлт Оростой найрамдлын гэрээ бичиг байгуулж, дипломат харилцаа тогтоон, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа Тунхагласнаас хойш 25 жил болсон байв.

Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн (АЗ) Байнгын хоёр гишүүн бөгөөд умард хөрш ЗХУ-тай найрамдал, хамтын ажиллагааны шинэ гэрээ байгуулж, Дундад улс хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоов. Энэ тухай 1946 оны гуравдугаар сарын 6-нд маршал Х.Чойбалсан Францын «Ссория» (“Ce soir”-Сё свуар гэх франц үгийг тухайн үед Ссория гэж хөрвүүлсэн байна Д.У) сонины Москва дахь сурвалжлагч Джоржи Суриядаугийн (Georges Suriya) тавьсан дөрвөн асуултад бичгээр хариулахдаа дэлгэрэнгүй дурджээ. Мөн өдөр ЗСБНХУ-д суугаа Хятадын «Централь» сонины сурвалжлагч Зо Чиняй (Жу Цинюй-Zhu Xingui)-гийн асуултад бичгээр хариулт өгөхдөө ч нэгэн адил тэмдэглэсэн байна.

Тийнхүү БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсангаас 1946 оны зургаадугаар сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д (Trygve H.Lie) илгээсэн өргөдөлдөө: «БНМАУ-ын ард түмэн нь өөрийн их хөрш ЗХУ-д эд материалын тус нэмрийг үзүүлэн, Нэгдсэн Үндэстний талд орж, фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн Зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их хурлын анхааралд толилуулах нь зүйтэй хэмээн тус улсын Засгийн газраас үзнэ. БНМАУ нь 1945 оны наймдугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад, энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм. Нэгдсэн Үндэстний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай Аюулгүйн Зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их хурал мартахгүй бөгөөд БНМАУ-ыг Нэгдсэн Үндэстний (Байгууллагын Д.У) гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн авч үзэх болов уу хэмээн БНМАУ-ын Засгийн газар үнэхээр итгэж байна» гэсэн байв. Энэхүү өргөдөлд БНМАУ НҮБ-ын Дүрмийн дагуу өөрт ногдох үүрэг, хариуцлагыг хүлээн авч, түүний бүх үндэслэлийг биелүүлэхэд бэлэн байна гэдгийг илэрхийлжээ.

Тодруулга: ЗХУ-ын БХЯ-ны Цэргийн тагнуулын газрын ажилтан асан, 1978 онд Өрнөдөд гарсан цэргийн түүх судлаач Виктор Суворов 1995 онд хэвлүүлсэн “Последняя Республика” бүтээлдээ тэмдэглэхдээ: «АНУ, Их Британий зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол Улс байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутахгүй байсан гэвэл шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Учир нь Монгол Улс олон хоньтой, хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн, энэхүү стратегийн бүтээгдэхүүн байлдааны зарим үед танк, их буунаас ч илүү үнэлэгддэг байлаа. Нэхий байх, эс байх эсэх нь ялах, ялагдахыг ч тодорхойлох үе байв. Монголтой холбоотон болсноор Сталин энэхүү бүтээгдэхүүнээр хангагдаж байсан юм» гэж үнэн түүхийг бичсэн байдаг.

Маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй НҮБ-д гишүүнээр элсэх анхны өргөдөл 1946 оны 6-р сар

НҮБ-ын АЗ-өөс томилогдсон шинээр гишүүн элсүүлэх хороо Монголын өргөдлийг 1946 оны наймдугаар сарын 6-нд хэлэлцжээ. Нью-Йорк хотноо болсон комиссын хурал дээр Гоминданы Хятадын (Чан Кайшийн) Байнгын төлөөлөгч Го Тайчи (Guo Taiqi 1888-1952) БНМАУ-ын өргөдлийг нэг жилээр хойшлуулъя, учир нь зөвхөн СССР-тэй дипломат харилцаатай, манай оронтой элчин солилцохоор тохирсон, бусад орнуудтай дипломат ба консулын харилцаагүй байгаа явдал нь дэлхий дахины байгууллагад гишүүн болох явдалд БНМАУ бэлэн болоогүй байгаагийн гэрч мөн, НҮБ-ын гишүүний үүргийг энэ улс биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байхын тулд сайн танилцах хэрэгтэй, бусад орнуудтай харилцаа холбоогүй байгааг зөвхөн газарзүйн алслагдсанаар тайлбарлагдахгүй, БНМАУ-д тусгаар тогтнол олгосон орны хувьд Хятад улс тохиромжтой цаг ирэхэд тус орны өргөдлийг баяртай дэмжих болно гэж аягласан байна. БНМАУ-ын өргөдлийг хүлээн авахыг дэмжиж ЗХУ-ын Байнгын төлөөлөгч А.А.Громыко хэлэхдээ: БНМАУ бие даасан ардчилсан залуу улс, 25 жил оршин тогтнож байгаа, тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг Нэгдсэн Үндэстнүүдийн тэмцэлд их хувь нэмэр оруулсан, Пирл-Харборын явдлаас өмнө Японы түрэмгийлэлд өртөж байсан, фашист германы эсрэг дайнд улаан армид эд материалын тусламж нэн даруй үзүүлсэн, өөрийн хөрөнгөөр танкийн бригад, нисэх онгоцны эскадриль байгуулан дайн дуустал хөрөнгөөрөө ажиллуулсан, 1945 оны наймдугаар сард Японд дайн зарлаж, Алс Дорнодод дайны голомтыг дарахад шууд оролцсон, 195 сая төгрөг буюу 50 сая долларын хохирол хүлээсэн, Хятадын саналд гайхаж байна гэжээ. Польшийн Байнгын төлөөлөгч Ланже (Oscar Lange) Хятадын төлөөлөгчийн тавьсан саналыг гайхаж байна, аливаа улсыг бусад улсын зүгээс албан ёсоор зөвшөөрөх гэсэн явдал бол тус улсыг НҮБ-д элсүүлэхэд холбогдолгүй гэж хэлсэн байна. АНУ, Их Британи, Дундад улс болон бусад зургаан улсын төлөөлөгчид БНМАУ-ын тухай шинэ мэдээ авахаас нааш тодорхой санал гаргахаас татгалзаж, ийнхүү Нью-Йоркт Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид хүрэлцэн ирэхээс нааш БНМАУ-ын өргөдлийг цаашид хэлэлцэхийг тус комиссоос хойшлуулжээ. Чингэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас Монголын төлөөлөгчдийг урьсан цахилгаан утас ирсэн учиртай ажээ. Урилгын хамт НҮБ-ын АЗ-өөс БНМАУ-ын Засгийн газарт тус улсын гадаад харилцаатай холбоотой үндсэн дөрвөн асуулт тавьсан байв.

Тийнхүү Улаанбаатарт томоохон бэлтгэл ажил өрнөжээ. Үүнд: нэгд, Олон улсын хоорондын асуудлын талаар холбогдох материалуудыг НТХ-ны Дүгэрсүрэн, Содномдондог, хоёрт, Монголын түүхийн талаар Цэрэндорж, Чойжил, гуравт, Зөвлөлт, Монголын харилцааны асуудлаар Цэдэн, дөрөвт, БНМАУ эх орны дайны үед сэдвээр Дүгэрсүрэн, тавд, Монгол ба Японы харилцааны талаар Н.Лхамсүрэн, Б.Жаргалсайхан, зургаад, Монгол ба Хятадын харилцааны тухай асуудлуудыг дурдсан хоёр бэлтгэх болсон байна. Түүнчлэн Атлантын болон Тегеран, Ялта, Потсдамын бага хурлын Тунхаглал, Думбартон-Окс, Сан Францискогийн хурлын материал, НҮБ-ын Дүрэм, хуралдааны материал, Франклин Рузвельт, Уинстон Черчиль, Чан Кайши нарын хэлсэн үг, Парисын бага хурлын материал, Ялтын бага хурлын үеэр гаргасан Монголын тухай Тунхаглал (Ялтын бага хурлын үеэр байгуулсан Японы эсрэг дайнд ЗХУ орохтой холбогдсон маш нууц хэлэлцээрийн 1 дүгээр заалт Д.У), Оуэн Латтимор, Хенри А.Уоллес нарын статьянууд, 1921, 1946 оны Монгол-Зөвлөлтийн гэрээ зэрэг маш олон материалууд орсон байна. Мөн төлөөлөгчдийн нэрийн хуудас, туг далбаа, үнэмлэх монгол, орос, англи хэлээр бэлтгэх зэрэг байв.

ГЯЯ-ны сайд агсан Н.Лхамсүрэнгийн дурсамжаар энэхүү хуралдаанд оролцох БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол дахь Зөвлөлтийн элчин сайд И.А.Ивановын “саналаар” маршал Х.Чойбалсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн залуу дарга Ю.Цэдэнбалыг томилжээ. Төлөөлөгчдийн тэргүүний хувьд түүнийг Ерөнхий сайдын Нэгдүгээр орлогч болгосон байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГЯЯ-ны орлогч сайд Н.Лхамсүрэн, мөн яамны референт Б.Жаргалсайхан зэрэг хүмүүс оржээ. Төлөөлөгчид хуралдаанд оролцох бэлтгэлээ Москвад очиж дуусгаад Нью-Йорк орох замдаа Парист Зөвлөлтийн ЭСЯ-нд саатаж В.М.Молотовтой ярилцжээ. В.М.Молотов, Ю.Цэдэнбал хоёрын ярилцлагын гол сэдэв нь тэр жилээ дөнгөж тусгаар тогтноод байсан, Их Британийн мандатын нутаг дэвсгэр Трансиорданы (Иордан Д.У) вант улсын тухай байжээ.

Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын Засгийн газрын төлөөлөгчид Нью-Йоркт очмогцоо НҮБ-ын АЗ-өөс тавьсан үндсэн дөрвөн асуултын хариуг тус Зөвлөлд өгчээ.

1946 оны наймдугаар сарын 28-нд НҮБ-ын АЗ-ийн хурал НҮБ-ын гишүүн элсүүлэх комиссоос Албани, БНМАУ, Афганистан, Трансиордан, Ирланд, Португал, Исланд, Швед зэрэг 8 улсын өргөдлийн тухай оруулсан илтгэлийг хэлэлцэж эхлэв.

Шинэ гишүүн элсүүлэх тухай ерөнхий шүүмжлэл эхлэхэд АНУ-аас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хершел Жонсон НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх явдал дээр универсиализмын зарчмыг хэрэглэхийн чухал учрыг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тэрбээр энэ зарчмыг тайлбарлахдаа “Нэгдсэн Үндэстнүүд амжилт олохыг хүсэх бол нэг ч улс түүний гадна гарцаагүй хэрэгтэй хугацаанаас удаанаар байх ёсгүй. Иймд миний Засгийн газар НҮБ-ын Дүрмийн 4 дүгээр зүйлд зохицуулан бололцооны хэрээр НҮБ-ыг шинэ гишүүдээр өргөтгөх алсыг харсан шийдвэр гаргах саналыг АЗ-д тавьж байна. Үүнээс үндэслэн Зөвлөл өргөдөл өгсөн бүх улсыг НҮБ-д нэгэн зэрэг элсүүлэхийг зөвлөсөн шийдвэр гаргах санал оруулъя” гэсэн байна. Америкийн саналыг АЗ-ийн 11 гишүүн улсаас (энэ үед АЗ-ийн гишүүн 15 биш 11 байсан болно Д.У) Бразил, Мексик, Египетийн төлөөлөгчид зөвшөөрөн дэмжиж, Австралийн төлөөлөгч үл зөвшөөрөв. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли нэгэн адил дэмжжээ.

Гэвч Зөвлөлтийн Байнгын төлөөлөгч А.А.Громыко ангийн шалгуур зарчим баримтлан АНУ-ын төлөөлөгчийн саналын «алдаатай болохыг илчлээд» өргөдөл өгсөн улс “...орнуудыг эд хогшилд ханддаг шиг хандлагаар авч үзэж болохгүй. Бүх орнуудыг түгээмлээр нэг маягаар үзэж, тийм журмаар НҮБ-д оруулж болохгүй” харин тус бүрд нь холбогдох материал, нөхцөлүүдийн үүднээс өргөдөл тус бүрд нягтлан авч үзэх хэрэгтэй гэж хэлэв. Иймээс Британийн Байнгын төлөөлөгч сэр А.Кадоганаас (Sir Alexander Cadogan 1933-36 онд Бээжинд Британий ЭСЯ-нд элчин зөвлөх, элчин сайд, Гадаад Монголын талаар сайн мэдлэгтэй. Ялтын хэлэлцээрт Гадаад хэргийн Байнгын орлогч сайдын хувиар оролцсон Д.У) “өргөдөл өгсөн хоёр улс дээр эргэлзээ байна” гэж БНМАУ, Албани хоёрыг битүүгээр хэлжээ. Голландын Байнгын төлөөлөгч Ван Клеффенсийн (E.H. van Kleffens) үг ч Их Британитай адил байв.

Зөвлөлтийн төлөөлөгчийн байр сууриас болоод АНУ-ын түгээмэл буюу өргөдөл өгсөн бүх улсыг нэгэн зэрэг элсүүлэх санал унахад Америкийн төлөөлөгч байр сууриа өөрчилж, Албани болон Монголын өргөдлийн тухай НҮБ-ын АЗ-өөс шийдвэр гаргахгүйгээр эдгээр өргөдлийг хэлэлцэх явдлыг хойшлуулах хэрэгтэй гэж хэлэв. Их Британий Байнгын төлөөлөгч мөн адил байр суурь илэрхийлжээ. Өргөдлийг нэг бүрчлэн хэлэлцэх явцад Гоминданы Хятадаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Цян Тинфу (Tsiang Tingfu 1895-1965) АЗ-ийн тавьсан асуултад хариулсан БНМАУ-ын хариу нь Дундад улсад хангалттай учир өргөдлийг дэмжихэд бэлэн гэж хэлчхээд утгагүй зүйл ярьсан нь Монголчуудыг дарлаж байсан Манж-Хятадын дарлалын хоёр зуун жилийн түүхийг алгасан харайж “Монголчууд Хятадыг байлдан эзэлж, бид түрэмгийлэлд хэлмэгдэж байсан”, “Дундад улс БНМАУ-д тусгаар тогтнолыг олгосон орон” гэх зэргээр хэлж байжээ. АНУ Зөвлөлтийн байр сууринаас шалтгаалан Монголын тухайд татгалзах санал өгөх хандлагатай болоход Хятадын БНУ дэмжсэн байр суурь илэрхийлэх бодлого баримталж байсан нь уялдан зохицуулсан бодлогын илрэл байв.

Британийн төлөөлөгчийн гаргаж ирсэн ганц зүйл нь БНМАУ зөвхөн хоёр улстай дипломат харилцаатай учраас олон улсын харилцааны туршлага хүрэлцэхгүй гэжээ. АНУ БНМАУ-ыг оролцуулан өргөдөл гаргасан бүх улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэн авах саналаа тов тодорхой илэрхийлсэн юм.

ЗХУ БНМАУ-ыг НҮБ-д үнэхээр гишүүнээр элсүүлэхийг хүсэж байсан бол АНУ-ын түгээмэл буюу нийтээр нь элсүүлэх санал, зарчим дээр зөвшилцөж болох байсан ба хэрэв Америкийн санал унахад хүрвэл Зөвлөлтийн дэмжиж байсан Монголын эсрэг санал өгөх нь ойлгомжтой байсан хэрэг. НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүдийн нэг нь санал өгөөд татгалзахад өргөдлийг хүлээн авахгүй журамтайг Зөвлөлтийн төлөөлөгч ойлгож байсан нь илэрхий юм. Тиймээс БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлснээс Трансиорданыг элсүүлэхгүй байх нь ЗХУ-д илүү дээр хийгээд стратегийн талаасаа ашигтай байсан бололтой. ЗХУ өөрөө 1949, 1950-иад онд өргөдөл гаргасан улсуудыг түгээмэл зарчмын үндсэн дээр ялгаварлахгүйгээр элсүүлэх санал дэвшүүлсэн боловч тэр нь дэндүү хожимдсон хэрэг болсон юм.

Харин НҮБ-ын АЗ-ийн Байнгын гишүүн Франц улс л элдэв тайлбар, шалтаг, шалтгаан, ил далд эрх ашиг, болзол тоочилгүй, бусад гүрний нөлөөнд авталгүй, бие дааж БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсэхэд саналаа өгчээ. Үүгээрээ Франц улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг аль 1946 онд “de facto” хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байгаа юм

БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх АЗ-ийн гишүүн 11 улсаас санал хураахад ЗХУ, Франц, Гоминданы Хятад, Польш, Мексик, Бразил зэрэг 6 улс “төлөө” санал өгч, АНУ, Их Британи, Голланд гурав татгалзаж, Австрали, Египет хоёр түдгэлзэв. Ийнхүү АЗ-ийн байнгын хоёр гишүүн НҮБ-д авахыг татгалзсан тул Монгол Улсын өргөдлийг хүлээн авалгүй хойшлуулжээ.

Монголын төлөөлөгчид Нью-Йоркоос буцаж ирсний дараа Ю.Цэдэнбал Улаанбаатар хотын намын идэвхтний хурал дээр “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд аваагүйн шалтгаан” гэсэн томоохон илтгэл тавьж, түүнд Өрнөдийн орнуудыг шүүмжлэн буруутгаж, ЗХУ-ыг магтан сайшаасан байна.

Монгол Улс НҮБ-д элсэхийн төлөө 1946 оноос эхлэн 1961 он хүртэл 15 жилийн туршид 4 удаа өргөдөл гаргаж, нийтдээ 13 удаа хэлэлцэгдэж, Х.Чойбалсангийн гарын үсэгтэй хоёр дахь өргөдлийг 1948 оны 10 дугаар сарын 25-нд илгээжээ. Үүнийг 1949 оны 6 дугаар сарын 16; 1951 оны 12 дугаар сарын 19; 1952 оны 2 дугаар сарын 1; 1952 оны 9 дүгээр сарын 5; 1954 оны 11 дүгээр сар; 1955 оны намар тус тус хэлэлцэж байжээ.

Гурав дахь удаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг К. Хаммаршельдын (Dag Carl Hammarskjőld) нэр дээр СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй өргөдлийг 1956 оны есдүгээр сарын 14-нд гардуулсныг мөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хэлэлцүүлсэн байна. Энэ тухай “БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай асуудал”-нэртэй түүхчилсэн томоохон өгүүлэл «Үнэн» сонины есдүгээр сарын 4-нд нийтлэгджээ.

Сүүлчийн удаа 1957 оны есдүгээр сарын 1-нд ГЯЯ-ны сайд С.Аварзэдийн гарын үсэгтэй өргөдлийг 1957 оны есдүгээр сарын 9-нд хэлэлцэж байжээ. Гол нь Чан Кайшийн Хятад, АНУ, түүнчлэн ЗХУ-ын ангич байр сууринаас шалтгаалан хойшлогдсоор байжээ.

Хэдий тийм боловч 1957 онд Монгол Улс НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэг төрийн бус байгууллагыг байгуулан ажиллуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ хугацаанд Франц улс БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхийн төлөө саналаа өгч байсан байх бөгөөд 3 удаа түдгэлзэж байжээ. Олон улсын эрхзүйн практикт “түдгэлзэх” нь эсэргүүцсэний шинж биш гэж үзэх ёсон байсаар иржээ. Франц улс БНМАУ-ыг аль 1946 онд “de facto” хүлээн зөвшөөрсөн тухай ярихдаа үүний өмнө Ялтын холбоотон гурван гүрний хэлэлцээрээр АНУ, Их Британи хоёр БНМАУ-ын (Гадаад Монгол) “status quo”-г (одоогийн бодит байдал) хүлээн зөвшөөрсөн байсныг тэмдэглэх хэрэгтэй. Иймээс Их Британи БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсэхэд “олон улсын харилцааны туршлага хангалтгүй” гэж эсрэг санал өгснөөс биш, БНМАУ-ын оршин байгаа бодит байдлыг үгүйсгээгүй юм. АНУ-ын хувьд Байнгын төлөөлөгч Хершел Жонсон хэлэхдээ: “Хэрэв одоо өргөдлөө өгсөн орнуудын тоонд олон улсын ач холбогдлын үүднээс улс биш буюу Дүрмээр хүлээх үүргүүдээ биелүүлэхэд шаардагдах засаг захиргаа эсхүл материаллаг зүйлсгүй тийм орон байсан бол бид ийм санал оруулахгүй байх сан билээ. Үүнээс үндэслэн одоо өргөдлөө өгсөн улсуудыг бүгдийг нь элсүүлэн авахыг Ерөнхий Ассамблейд зөвлөх шийдвэр гаргахыг Зөвлөлөөс хүснэ” гэж мэдэгдсэн нь Монгол Улсын тухайд «status quo»-г хүлээн зөвшөөрснөө дахин нотолсон төдийгүй de facto хүлээн зөвшөөрөх бодолтой байсан хэрэг байв. Тэгэхлээр 1946 онд БНМАУ-ыг ЗХУ, АНУ, Их Британи, Франц, Дундад улс хүлээн зөвшөөрсөн байв.

1947 оны долдугаар сарын 18-нд НҮБ-ын АЗ-д Монголын өргөдлийг хэлэлцэхэд Байтаг Богдын хэрэг явдлаас шалтгаалан Гоминданы (Чан Кайшийн) Хятад буюу Дунд улс, АНУ, Их Британи татгалзсан байна. 1948 оны дөрөвдүгээр сарын 7-ны НҮБ-ын АЗ-ийн Байнгын гишүүдийн зөвлөлгөөн дээр ЗСБНХУ-ын төлөөлөгч мэдэгдэхдээ бусад гүрнүүд Албани, БНМАУ-ыг элсүүлэхийг зөвшөөрвөл Трансиорданийг элсүүлэхэд татгалзахгүй гэж наймаалцах гэсэн боловч Гоминданы Хятад, АНУ, Их Британи, Франц саналыг хүлээж аваагүй ажээ.

1949 оны зургаадугаар сарын 16-нд НҮБ-ын АЗ-д БНМАУ-ыг оролцуулан 12 улсыг нэгэн зэрэг элсүүлэх ЗСБНХУ-ын оруулсан саналыг хэлэлцэхэд Гоминьданы Хятад, Канад татгалзаж, түгээмэл зарчмыг санал болгож байсны хувьд АНУ анх удаа түдгэлзсэн байна.

1955 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Х чуулган дээр БНМАУ-ыг оролцуулан өргөдөл өгсөн 18 улсыг бүгдийг нэгэн зэрэг НҮБ-д элсүүлэх тухай тогтоолын төслийг 52 улс баталж, АНУ түдгэлзсэн байна. 1955 онд НҮБ-ын АЗ-д санал хураахад Их Британи дэмжиж, АНУ мөн л түдгэлзжээ. 1956 онд АНУ, Их Британи, Франц түдгэлзсэн байна. 1957 оны есдүгээр сарын 9-нд НҮБ-ын АЗ-д санал хураахад Их Британи, Франц хоёр түдгэлзсэн байна.

1955 оны НҮБ-ын намрын чуулганаар БНМАУ, Японыг оролцуулан 18 улсыг нэгэн зэрэг универсиализмын зарчмаар НҮБ-д гишүүнээр элсүүлэх тухай Канадын саналыг АЗ авч хэлэлцжээ. Энэ үед НҮБ-ын АЗ-д Чан Кайшийн Хятад 18 улсаас 11-ийг нь элсүүлэх, мөн үүн дээр Өмнөд Солонгос, Өмнөд Вьетнамыг шинээр нэмж оруулах саналыг гаргаж тавьжээ. ЗХУ Өмнөд Солонгос, Өмнөд Вьетнамыг хүлээн зөвшөөрч байгаагүй учраас энэ хоёр орныг НҮБ-д гишүүнээр элсүүлэх Чан Кайшийн Хятадын саналыг эсэргүүцэж, “хориг”тавьсан бөгөөд Гоминданы Хятадын Байнгын төлөөлөгч Цян (Tsiang Tingfu ) ч аанай л Монгол, Япон хоёр дээр “хориг” тавих эрхээ эдэлсэн юм. Урьд нь БНМАУ 1949 оны аравдугаар сард Чан Кайшийн Хятадтай дипломат харилцаагаа тасалж, ардчилсан хувьсгалын дүнд шинээр байгуулагдсан БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон байв. Зөвлөлт-Дундадын хооронд байгуулсан холбоо, харилцааны тухай 1945 оны наймдугаар сарын 14-ний гэрээг 1953 онд Чан Кайшигийн Засгийн газар мөн цуцалсан билээ. Энэ гэрээнд БНМАУ-ыг Дундад улсын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн заалт орсон байсан юм.

1955 оны намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Х чуулган дээр БНМАУ-ыг оролцуулан өргөдөл өгсөн 18 улсыг бүгдийг нэгэн зэрэг НҮБ-д элсүүлэх тухай тогтоолын төслийг 52 улс баталсны нэг нь Турк байв. Түтгэлзсэн Бельги, Франц, Грек, Израиль, АНУ, татгалзсан Куба, Гоминданы Хятад байв. 1955 оны арванхоёрдугаар 12-нд НҮБ-ын АЗ-д санал хураахад Байнгын гишүүн ЗХУ, Франц, Их Британи, Байнгын бус 6 гишүүн Бразил, Иран, Турк, Шинэ Зеланд, Пер дэмжиж, “төлөө” санал өгсөн бол АНУ түдгэлзэж, Гоминданы Хятад татгалзжээ.

НҮБ-ын Дүрмээр АЗ-ийн Байнгын таван гишүүн санал хураалтад оролцоод “эсрэг” санал өгвөл шинээр гишүүн элсдэггүй, мөн тогтоолын төсөл батлагддаггүй журамтай.

1956 оны арванхоёрдугаар 12-нд НҮБ-ын АЗ-д санал хураахад ЗХУ, Югослав, Иран, Перу “төлөө” санал өгч, Гоминданы Хятад, Куба, татгалзаж, АНУ, Их Британи, Франц, Бельги, Австрали түдгэлзэв.

1957 оны есдүгээр сарын 9-нд НҮБ-ын АЗ-д санал хураахад ЗХУ, Швед “төлөө” санал өгч, Гоминданы Хятад, Колумби, Куба, АНУ, Филиппин татгалзаж, Австрали, Их Британи, Франц, Ирак түдгэлзэв.

1960 он гарахад нөхцөл байдал өөрчлөгдөж, НҮБ-ийн гишүүн шинээр тусгаар тогтносон Ази, Африкийн бүлэг орнуудаас Гоминданы Хятадын НҮБ-д төлөөлөх эрхийг ноцтой хөндөж байсан үед 1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх талаар НҮБ-ын АЗ-ийн хурал болж, БНМАУ, Мавританийн өргөдлийг авч хэлэлцжээ. ЗХУ-ын Байнгын төлөөлөгч В.А.Зорин НҮБ-д БНМАУ-ыг гишүүнээр авах талаар ЗХУ-аас оруулсан тогтоолын төслийг АЗ-өөс батлахыг уриалжээ. Дараа нь АЗ-ийн Байнгын бус гишүүн Либери улсын төлөөлөгч Борнес (Nathan Barnes) Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэх явдлыг дэмжихээ илэрхийлэв.

НҮБ-д хууль бусаар суугаа Гоминьданы Хятадын Байнгын төлөөлөгчийн орлогч Цзя (Y.C.Hsueh) хэлэхдээ: Монгол Улс XIII зууны эхэн үеэс Хятадын салшгүй хэсэг байсан гэх зэргээр иш үндэсгүй үг хэлж төгсгөлд нь Мавритани улсыг НҮБ-д гишүүнээр элсэх явдлыг дэмжихийн тулд Монголын талаарх санал хураахад оролцохгүй гэжээ. Тухайн үед Чан Кайшийн Хятадын НҮБ-ын АЗ-д төлөөлөх эрх нь хууль, эрхзүйн хувьд ноцтой хөндөгдөөд байсан үед арга буюу, түүнчлэн Мавританийг дэмжихийн тулд Монголын төлөө санал хураалтад оролцоогүй юм.

НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Хуберт Иост (Hubert Jost) хэлэхдээ: “Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш бидний өмнө зогсож байсан энэ асуудлын талаарх бэрхшээлүүдийг одоо бид давж дийлэхэд ойртсон шиг бололтой. Ноён Даргаас өнөөдрийн хэлэлцэх дэс ба түүнийг хялбар болгох талаар оруулсан саналын талаар бидэнд зөвшөөрөхгүй зүйл алга. Бид үүний өмнөх адил, нэг улсын өргөдлийг нөгөө улсын өргөдөлтэй уяж холбох явдлыг буруу гэж үзсээр байна. Олон улсын шүүхээс ч үүнийг Дүрмийн эсрэг зүйл гэж үзсэн билээ. Энэ чухал зарчмыг дахин дахин хатуу мөрдөж, шаардаж байх нь чухал гэж бид үзэж байгаа бөгөөд НҮБ-ын ихэнх гишүүд ч үүнийг зөвшөөрнө гэдэгт бид итгэж байна. Гэхдээ ноён Даргын тавьж байгаа санал бол энэ зарчмын дагуу зүйл юм. Иймээс ч бид тус зөвлөлийн гишүүд нь саналаа өгөхийн өмнө аль нэгэн үл ойлголцох явдал гаргахгүйн тулд тус хоёр өргөдлийн талаар өөрийн баримталж байгаа шугамыг тодорхой хэлэх тухай ноён Даргын саналыг тун зөв гэж дэмжиж байна. Бид ч үүнийг дагаж мөрдөх болно.

АНУ Мавританыг элсүүлэх явдлыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлье. Энэ талаар би дараа дахин ярих болно. Нөгөө нэг өргөдлийн хувьд гэвэл, үүнээс нэлээд өмнө АНУ, өөрөө ямар саналтай байгаагаас үл хамааран, НҮБ-д Гадаад Монголыг элсүүлэх явдалд ямар ч саад хийхгүй гэж ноён Стевенсон (энэ үед АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр Adlai E.Stevenson (1900-1965) ажиллаж байжээ) тус АЗ-д мэдэгдсэн билээ. Үүний шалтгаан нь нийтэд тодорхой байгаа биз. Гадаад Монгол НҮБ-ын гишүүн байж чадах улс гэж дүгнэснийг АНУ анхааралдаа авсан юм. Иймээс бид Ерөнхий Ассамблейн энэ шийдвэрийг хүндэтгэж энэ асуудал болоод Ерөнхий Ассамблейд хэлэлцэгдэх үед ямар ч саад хийхгүй болно. Иймээс Гадаад Монголыг элсүүлэх тухай тогтоолд санал өгөхөд АНУ түдгэлзэх болно” гэсэн юм.

Монгол Улсын НҮБ-д гишүүнээр элсэхэд “замыг нь засахын тулд” санал хураахад түдгэлзэнэ гэв. Тийнхүү АНУ, Чан Кайшийн Хятад хоёр НҮБ-д БНМАУ-ыг элсүүлэх асуудал дээр харилцан тохиролцсон нь Байнгын төлөөлөгчийн түвшинд биш, харин Байнгын төлөөлөгчийн орлогчийн түвшинд Цян үг хэлж, санал хураалтад оролцоогүй бол, АНУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Х.Иост үг хэлж, санал хураалтад түдгэлзэж, дипломат заншилд «дэмжихгүй ч эсэргүүцэхгүй» гэсэн байр сууриар харагдсан юм. НҮБ-ын дэргэд суугаа Францын Байнгын төлөөлөгч Берард (Armand Berard) хэлэхдээ: БНМАУ-ын кандидатурын эсрэг хэзээ ч зогсож байгаагүй юм. Зарим санал хураалтад түдгэлзэж, заримд нь элсүүлэхийн төлөө саналаа өгч байсан юм. Францын төлөөлөгч БНМАУ-ыг элсүүлэхийн төлөө саналаа өгнө. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнох зориг хүслийг итгэмжилж байгаа бөгөөд тус орны байгууллагууд ардчилсан чиглэлээр хөгжинө гэж найдаж байгаагийн шинж тэмдэг юм гэжээ.

Нэгдсэн Хаант улсын Байнгын төлөөлөгч элчин сайд сэр Патрик Деан (Sir Patrick Dean) манай төлөөлөгч нарийвчлан судалж үзсэний эцэст Гадаад Монголыг НҮБ-д элсүүлэхийг дэмжих саналаа өгөхөөр шийдсэн юм. Үнэндээ бидэнд Гадаад Монголыг тусгаар тогтносон гэж үнэмших баримт бага байгаа бөгөөд үгүй гэх баримт бас нэгэн адил бага байна. Улс төрийн дүгнэлтийг нь бид хүндэтгэдэг Энэтхэг зэрэг бусад орнууд Гадаад Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон явдлыг харгалзсан ба би ч өнөөдөр бас үүнийг харгалзан үзэж байна гэжээ.

Дараа нь Арабын Нэгдсэн улсын Байнгын төлөөлөгч Лоутфу (Omar Loutfu), Цейлоны (Шри Ланк Д.У) Байнгын төлөөлөгч Сабасинхе (T.B. Subasinghe) нар дэмжихээ илэрхийлж дэлгэрэнгүй үг хэлжээ. Энэчлэн Эквадорын Байнгын төлөөлөгч Бенитес (Leopoldo Benites Vinueza), Чилийн Байнгын төлөөлөгч Швайтзер (Daniel Schweitzer) болон Туркийн Байнгын төлөөлөгч Түргүт (Turgut Menemencioglu) тус улсыг НҮБ-д элсэх явдлыг дэмжиж саналаа тайлбарлан ярив. Ийнхүү НҮБ-ын АЗ-ийн 11 гишүүд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэх төсөлд хэрхэн санал өгөх нь тодорхой болсон байна. Нөгөө талд 1961 оны намрын энэ удаагийн Аюулгүйн Зөвлөлийг Турк улс даргалж байжээ.

Санал хураасны дүнд НҮБ-ын АЗ-ийн гишүүдээс 9 нь зөвшөөрч, АНУ түдгэлзэн, Чан Кайшийн Хятад санал хураахад оролцоогүй тул БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болгох асуудал АЗ-д олонхын саналаар шийдвэрлэгдсэнийг Аюулгүйн Зөвлөлийн дарга Туркийн Байнгын төлөөлөгч элчин сайд Рыфа́т Тургут Менеменжиоглу зарлаж, тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зөвлөмж болгов.

1961 оны есдүгээр сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг К.Хаммаршельд Умард Родези буюу өнөөгийн Замбид нисэх онгоцны ослоор амь үрэгдэж, оронд нь НҮБ-ын дэргэд суугаа Бирмийн Байнгын төлөөлөгч У Тан (Pantanaw U Thant) Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхлээд байжээ. Чухамхүү энэ завсрын хүндхэн үед БНМАУ НҮБ-д гишүүнээр элссэн байна.

Мавританийн талаар НҮБ-ын АЗ-ийн гишүүд тус бүрийн байр суурийг илэрхийлсний дараа тус улсыг НҮБ-д элсүүлэх тогтоолын төсөлд санал хураахад Арабын Нэгдсэн Улс татгалзаж, ЗХУ түдгэлзэн бусад 9 гишүүн батлав.

1961 оны аравдугаар сарын 27-нд Ерөнхий Ассамблейн XVI чуулганы 1043 дугаар хуралдаанд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэхээр 23 улс төсөл оруулж хуралдаан БНМАУ-ыг НҮБ-д санал хураалгүйгээр элсүүлэх шийдвэр гаргасан байна. 1961 оны аравдугаар сарын 31-ний өглөөний 10:00 цагт Монгол Улсын төрийн далбааг НҮБ-ын Төв байрны өмнөд этгээдэд ёслол төгөлдөр мандуулав. Ийнхүү НҮБ-д элсэх олон жилийн хүчин чармайлт амжилтад хүрч, Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн 101 дэх гишүүн болсноор тус улсын тусгаар тогтнол олон улсын эрх зүгээр баталгаажиж, Монгол орон тусгаарлагдмал байдлаас гарч, дэлхий дахинаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, “дэлхийн улс олон оронтой хамтран ажиллах өргөн зам тус орны өмнө нээгдэж, Өрнөдийн улс гүрнүүдээс тус орныг хүлээн зөвшөөрөх үе эхэлж”, тийнхүү эдүгээ НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож байна.

Монгол Улс НҮБ-д элссэний дараа төлөөлөгчдийн тэргүүн ГЯЯ-ны Нэгдүгээр орлогч сайд Д.Цэвэгмэд НҮБ-ын ЕА-н чуулганы идэр дээрээс анх удаа үг хэлж, НҮБ-ын Төв байрны өмнө Монгол Улсын төрийн далбааг мандуулав

Судлаач Р.Болд бүтээлдээ НҮБ-д БНМАУ-ыг элсүүлэх тухайд АНУ Чан Кайшийн Хятадтай бодлогоо хэрхэн зохицуулж ирснийг АНУ-ын Гадаад харилцааны эх сурвалжийг үндэслэн Гадаад Монголын эсрэг хориг тавих нь түүнийг дэмжиж байсан олонхын эсрэг хориг болж буй тул НҮБ-д Гоминьданы төлөөлөх эрх ноцтой хөндөгдөх болсон, Гадаад Монголоос шалтгаалж чөлөөт олон улсыг элсүүлэх боломжийг алдаж буй, БНМАУ-ыг татгалзах АНУ-ын үндэслэлгүй байр сууринаас түүний төлөөлөгч нь хүртэл залхаж байсан, Ази, Африкийн улсуудын Бандунгийн бага хурлын зөвлөмжид Монгол Улс өөрийгөө тусгуулж чадаагүй, Америкийн дэмжлэгээр оршин тогтнож байгаа хэрнээ түүний бодлогыг үл тоомсорлож байсан Чан Кайшид шахалт үзүүлэх болсон тухай тус тус өгүүлсэн байдаг. “АНУ Гадаад Монголыг дэмжиж санал өгөхгүй, Гоминьданы Хятад дэмжсэн мэдэгдэл хийнэ, Ж.Кеннеди Чан Кайшид БНХАУ-ыг НҮБ-д оруулахгүй хориг тавих нотолгоог дипломат шугамаар өгнө, чингэвэл Дундад улс Гадаад Монголд хориг тавихгүй” гэж тохиролцжээ. Хөшигний ард БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг АНУ “дэмжсэн” нь түүний БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх бодлогын үргэлжлэл байсан гэж дүгнэжээ. Тийнхүү БНМАУ НҮБ-д гишүүнээр элсэхэд АНУ чухал үүрэг гүйцэтгэж байсан нь хүйтэн дайн дуссаны дараа тодорхой болсон байдаг.

АНУ дандаа ч эсэргүүцэж байгаагүй бөгөөд 1949, 1955, 1956 онд түгээмэл зарчмаар санал орж ирэхэд гурван ч удаа түдгэлзэж байжээ. БНМАУ ЗХУ-ын ангич байр сууринаас болж аль 1946 онд НҮБ-д элсэх алтан боломжоо алдсан байна.

Ким Ил-Сон, Сталин, Мао Цзедун нарын шууд гардан зохион байгуулсан Солонгосын дайнд БНМАУ Хойд Солонгосын талд баттай зогсож, сэтгэл санаа, эд материалын үлэмжхэн тусламж үзүүлсэн, үүний хаялга НҮБ-д элсэх Монгол Улсын хүчин чармайлтыг олон жил хойш нь татахад нөлөөлсөн талаар огт хөндөж байгаагүй юм.

Байтаг Богдын хилийн мөргөлдөөнөөс шалтгаалан 1946-1949 оны БНМАУ, Дундад улс хоёр элчин төлөөлөгч харилцан суулгаж чадаагүй, 1949 оны аравдугаар сард БНМАУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтсон, 1953 оны хоёрдугаар сарын 24-нд Гоминданы Хятад 1945 оны наймдугаар сарын 14-ний Зөвлөлт-Дундадын найрамдал, холбоотны гэрээ, түүний хавсралтуудыг хүчингүй болгосон зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байжээ.

1961 оны арванхоёрдугаар сард Нью-Йорк хотноо НҮБ-ын дэргэд БНМАУ-ын Байнгын Төлөөлөгчийн газрыг нээв. Анхны Байнгын төлөөлөгчөөр Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Баярын Жаргалсайхан томилогдож, аравдугаар сарын 15-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Танд Итгэмжлэх захидлаа гардуулсан түүхтэй ажгуу.

"Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүлэг Нөмрөгийн ДЦГ-руу нислээ"
Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүлэг Халхгол сумын төвөөс Нөмрөгийн дархан цаазат газар руу ниссэн талаар Нөмрөгийн Дархан Цаазат Газрын захиргаанаас мэдээллээ.

469.0 мянган га буюу 79.8% нь түймэрт өртөөд буй Нөмрөгийн ДЦГ-ын хохирлыг үнэн бодитой гаргахын тулд бүх цэгүүд дээр очих хэрэгцээ шаардлага байгаа ба машин техник явах бололцоотой бүх газраар нь явсан хэдий ч цааш уул, хад асга, даваа гүвээ ихтэй, намаг шавартай, цас хялмаалсан байгаа учир машин техник явах боломжгүй байгаа аж.

Иймд тус шинжээчдийн баг нь ДЦГ-ын бартаа саад ихтэй, авто тээврээр хүрэх боломжгүй цэгүүдэд хүрч түймрийн хохирлын хэмжээг тогтоохоор хамтран ажиллах юм байна.

Нөмрөгийн Дархан Цаазат Газар

"Онтрэтэй холбоотой хэлэлцээний хүрээнд нөгөө талыг байр сууриа бичгээр ирүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шуурхай явуулах хүсэлт тавьсан"
Засгийн газраас Онтрэтэй холбоотой гэрээ хэлэлцээг ахлах үүргийг ХЗДХ-ийн сайдад үүрэгжүүлсэн байна.

Тухайн стратегийн орд газар дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, ард түмэнд нийт баялгийн дийлэнх үр өгөөжийг хуваарилах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажлын хэсэг ажиллаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн онцлов.

Яриа хэлэлцээ хийх урилгыг нөгөө талдаа явуулаад байгаа ба хэрхэн энэ ордыг ашиглах, ямар байр суурьтай байгаа талаар албан ёсны байр сууриа бичгээр ирүүлж, хэлэлцээ хийх итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шуурхай явуулж хэлэлцээг эхлүүлэх талаар албан хүсэлтийг тавиад байгаа ба санал солилцож байгаа аж. Хэлэлцээ ойрын хугацаанд эхэлнэ гэж итгэж байгаа гэв.

Ажлын хэсэг Үндсэн хуулийн 6.2-т заасан суурь зарчмаа баримталж ажиллана гэдгийг дахин онцоллоо.

Нотариатын үйлчилгээг зайнаас авдаг болох, залиланг таслан зогсоох зэрэг энэ намрын чуулганаар эцэслэн батлуулахаар төлөвлөж буй 10 хууль
Хууль зүй, дотоод хэргийн яам/ХЗДХЯ/-наас энэ намрын чуулганы үлдэж байгаа хоёр сарын хугацаанд дараах 10 хуулийг УИХ-аар оруулж эцэслэн батлахаар бэлдэж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.

Орон сууцны залиланг таслан зогсоох, ирээдүйд учирч болзошгүй залилангаас сэргийлэх үүднээс Улсын бүртгэлийн тухай хуулийг ирэх долоо хоногоос УИХ-д өргөн барих юм байна.

Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа ба анх удаа нотариатын үйлчилгээг зайнаас баталгаажуулалт хийх, цахимаар нотариатын үйлчилгээ авдаг болох эрхийг бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн зорилтод бүлгүүдэд нотариатын үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй авах зэрэг асуудлыг тусгасан байна.

Гэрч хохирогчийг хамгаалах тухай буюу Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны аюулгүй байдлын тухай хууль УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж.

Шүгэл үлээгчийн тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Уг хуульд нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд шүгэл үлээсэн хүнийг хамгаалах зохицуулалтыг хийж байгаагаараа онцлог юм байна.

Арилжааны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна. Энэ төрлийн хууль дутагдалтай байгаа ба компани болон бизнесийн эрхзүйг сайжруулах шаардлагатай байна гэв.

Иргэний процессын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг дахин ажиллаж байгаа аж.

Зөрчлийн тухай хуулийн зөрчлийг арилгаж Зөрчлийн тухай хуулийг боловсруулж байгаа ба 11-р сарын сүүлээр өргөн барих юм байна.

Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бэлэн болоод байгаа аж.

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн чиглэлд хоёр хуулийн төслийг боловсруулаад байгаа юм байна.

"Ерөнхийлөгч 2022 онд 360 мянган ам.доллар, 2025 онд 200 сая төгрөг шилжүүлж, Бага тэнгэр орчимд амины орон сууц захиалсан"
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгэсэн хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Европын орнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байх хугацаанд хариуцлагатай албан тушаал хашиж байсан иргэн Х.Нямбаатар Ерөнхийлөгч рүү удаа дараа гүтгэлэг, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Энэ нь олон улсад Монгол Улсын нэр хүнд, үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх сөрөг мэдээлэл гэж ойлгож болно. Эдгээр асуудалд баримтаар няцаалт өгье.

Ерөнхийлөгчийн хувьдаа нисдэг тэрэгтэй гэсэн. Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас лавласнаар Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг бий. 18 нь хувийн компани, хувь иргэнд бий. Төрд Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-т бий. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шаардлагатай тохиолдолд ЗХЖШ-ын нисдэг тэрэг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид үйлчилдэг.

Австрали Улсад хувийн хаустай гэсэн. Зарим иргэн Ерөнхийлөгчийн хаус гэж зураг нийтэлж байсан. Үүнийг шалгавал энэхүү амины орон сууцны мэдээлэл нь ил тод бий, ямар ч хамааралгүй мэдээлэл. Монгол Улсын Ерөнхийлөгч Австрали Улсад зорчоогүй 12 жил болсон.

Андууд тауэрын барилга. Судалж үзэхэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд баригдаж байгаа энэ өмч хөрөнгийн эзэн нь Нийслэл өөрөө байна.

Гачууртад олон зочид буудалтай гэж ярьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг "Илт хан" компанийн 58 хувийг эзэмшдэг. 10 гэр, 10 дүнзэн байшинтай. Гачууртад биш Тэрэлжид байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь бий. Хууль зүйн сайд байсан хүн баримтад тулгуурлаж ярих ёстой. Түүнээс биш хэн нэгний зургийг өнгөтөөр хэвлэж харуулахыг баримт гэхгүй.

Бага тэнгэрт 30-40 сая ам.доллароор үнэлэгдэх хаус хороололтой гэсэн. Бичлэгт гарч байсан 3-4 хаусыг хэний өмч вэ гэдгийг нээлттэй мэдээллээс харахад "Грийн ресурс" компанийн өмч, иргэн Г овогтой С, С овогтой Б-ийн өмч хөрөнгүүд байна. Бага тэнгэрт нийтдээ 444 амины олон нийтийн орон сууц бий. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хадгаламж, хөрөнгөөсөө амины орон сууц худалдаж авсан тохиолдол бий. Баримт нь энэ гэдгийг та бүхэнд өмнө нь мэдээлсэн. 2022, 2025 онд шилжүүлсэн баримт нь байгаа. Жишээлбэл 2022 онд 360,000 ам.доллар, 2025 онд 200 сая төгрөгийг амины орон сууц захиалахдаа шилжүүлсэн. Байршил нь Бага тэнгэр орчимд. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байдаг. 2020 онд Ерөнхийлөгч 1.7 орчим тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан. 2025 онд 561 сая төгрөг болж, 1.2 тэрбум төгрөг хасагдсан. Энэ нь байр захиалахтай холбоотой үнийн дүнтэй таарч байгаа.

United Mall гэх хувийн их дэлгүүртэй гэсэн. Энэ дэлгүүр Хан-Уул дүүрэгт байрладаг бөгөөд эзэмшигч нь Баатар овогтой Даваадорж, захирал нь Сосорбурамын Ганбаатар гэж байгаа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамааралгүй. Улсын бүртгэлээс лавлагаа авч харахад ч хэнийх вэ гэдэг нь тодорхой. Энэ мэтчилэн хэн нэгний холбоо хамааралгүй хүний өмч хөрөнгийг Ерөнхийлөгчийнх мэтээр яриад гүжир гүтгэлэг явуулж байн.

Тансаг машины цуглуулгатай гэсэн. Иргэн н.Нямдаваа нь фитнест л Монгол Улсын Ерөнхийлөгчтэй таардаг хүн. Та бүхэн мэдэж байгаачлан Ерөнхийлөгч иргэдтэй уулзалт хийхдээ хамгийн их хүнтэй гар барьж, зураг даруулдаг. Бараг хамгийн их зураг даруулдаг. н.Нямдаваа бол тэдний л нэг. Бизнес эрхлэгч хүн юм билээ. Энэ хүн өөрөө гүтгэлгийг шалгуулахаар хуулийн байгууллагад шалгуулахад эзэн холбогдогч нь тогтоогдсон. Тэр нь Хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан байсан Г.Золзаяа гэж хүн. Хууль хяналтын байгууллага тогтооход энэ хүн Хятад улс руу оргон зайлсан. Нэмж хэлэхэд энэ хүн Х.Нямбаатарын захиалгаар худалд мэдээллийг түгээсэн, тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгөөр тараасан гэдгээ хүлээн зөвшөөрч, бидэнд хандан захиа ирүүлсэн. Уучлалт гуйж байгаагаа илэрхийлсэн.

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Тамгын газрын ажилтнуудыг хагартлаа баяжсан, өндөр зэрэглэлийн G-Class машин унадаг гэж гүтгэсэн. Зөвлөхүүд дунд, ЕТГ-ын ажилтнууд дотор  G-Class унадаг хүн байхгүй. Төрдөө хоёргүй сэтгэлээр өөрийн мэдлэг боловсрол, туршлагаа зориулан ажиллаж байгаа. Энэ хүмүүс ч мөн өөрсдийн гэсэн нэр төртэй.

Иргэн Х.Нямбаатар буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хотын дарга байсан хүн яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгээд байгааг та бүхэн асуух байх. Хураангуйлж хэлэхэд Канад улсаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаад энэ ажлыг хийж байгаа талаар мэдээлэл бидэнд ирсэн" гэв.

Нийтийн тээврийн автобусны М:3А, Ч:7А чиглэлд шинээр зогсоол нэмснийг мэдээлэв
Нийтийн тээврийн автобусны М:3А “Архивын ерөнхий газар-Таван богд”, Ч:7А “Нисэх-Таван богд” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Дэлгэр хотхон, Хос өргөө /урд/ зогсоолыг шинээр нэмжээ.

Замналын өөрчлөлтийг энэ сарын 28-н буюу маргаашаас мөрдөж эхлэх юм байна. Ингэснээр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны иргэдэд нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аж.

Автобусны чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч байгааг НТБГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд төрийн 15 байгууллагын 27 иргэн хар тамхины хэрэгт холбогдон шалгагджээ
"Нээлттэй яам-Мэдээллийн цаг"-аар яамны бодлого шийдвэр, ажлын үр дүнгийн талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн тоо баримтын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад цагдаагийн хурандаа Б.Ганчулуун хариулт өгөв.

Тэрбээр хэлэхдээ "2017-2025 оны хугацаанд буюу өнгөрсөн есөн жил улсын хэмжээнд 2,422 холбогдогчтой хар тамхины 2,100 хэрэг гарсан байна.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд есөн жилийн хугацаанд 10,579 хүн нэг удаа хэрэглэх 21 төрлийн бодисыг хураан авч 50 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон.

Насны ангилал:

18-25 насны 1,223 иргэн

24-35 насны 868 буюу дийлэнхдээ залуу үеийнхэн байна.

Боловсролын түвшин: 60.5 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд холбогдсон байдаг.

Энэ онд энэ төрлийн гэмт хэрэгт 518 иргэнийг холбогдуулан шалгаж, 466 гэмт хэргийг илрүүлсэн бөгөөд 5.5 тэрбум төгрөгийг хууль бус эргэлтийг таслан зогсоолоо" гэлээ.

Үргэлжлүүлэн "Цагдаагийн удирдах албан тушаалтнууд, алба хаагчид хар тамхины хэрэгт холбоотой юу" гэх асуултад хариулт өгсөн юм.

Энэ талаар "Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Цагдаагийн удирдах албан тушаалтан хар тамхины хэрэгт холбогдсон мөн шалгаж буй гэмт хэрэгт нь нөлөөлдөг гэдэг зүйл тогтоогдоогүй.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд төрийн албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон уу гэдгийг харахад төрийн 15 байгууллагын 27 иргэн холбогдож шалгагдсан байдаг юм билээ" гэв.

"Хөх хоттой ногоон хөгжлийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо"
Улаанбаатар, Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлүүдэд хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцжээ.

Уулзалтаар хот төлөвлөлт, хот тохижилт, нийтийн аж ахуй, эдийн засгийн чөлөөт бүсийн харилцааг эхлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр туршлага солилцох санал тавьсан бол сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр хотын аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог тогтоож, иргэдийн харилцан зорчих, аялах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг дурдлаа.

Хөх хотын Засаг дарга Лянь Дун дээрх саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр хотын гадаад харилцааны болон салбар хариуцсан байгууллагууд нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны саналуудыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэдгийг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүүхэд, залуучуудын сургалт солилцоо, хот байгуулалт, ногоон хөгжлийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Б.Мөнхтамир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүйгээр шатахуун олгохыг аж ахуйн нэгжүүдэд сануулсан
Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штаб ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир "Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ өссөн ч арваннэгдүгээр сарын мэдээлэл нь хараахан ирж амжаагүй байна. Урьдчилсан байдлаар нийт захиалгын тоо өсөх магадлалтай. Үнийн хэмжээ бага зэрэг буурах магадлалтай байгаа.

Зөвхөн ОХУ-аас импортолж байгаа шатахууны хэмжээ Монгол Улсын нэг сарын хэрэглээг бүрэн хангахгүй байгаа тул үлдэгдлийг нь БНХАУ болон гуравдагч улс орнуудаас худалдаж авахаар ажиллаж буй.

Үүний хүрээнд БНСУ-ын талаас шатахуун худалдаж авах гэрээ байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Эхний ээлжид манай компаниуд БНХАУ-ын нутгаар дамжуулан хүлээн авахаар төлөвлөсөн. Энэ сард хийсэн захиалга буюу 12,000 тонн АИ92 шатахууныг ирэх сарын эхээр хүлээж авах болов уу. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан гуравдагч орнуудаас авах шатахууны хэмжээг нэмэхээр хичээж байгаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын төмөр замыг завсарлах ажил явагдсан тул манайд орж ирэх шатахууны тээвэрлэлтэд саатал гарч, улмаар хомсдол нэмэгдсэн. Мөн зарим нутагт цас их орсонтой холбоотойгоор тээвэрлэлтийн эрчим саарсан.

Үүнтэй холбоотойгоор төв магистраль шугамын дагуу байгаа шатахуун түгээх станцын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болсон. Мөн ээлж солих хугацааг ажил эхлэх болон дуусах цагаар бус 11:00 цагаас хийлгэхээр шатахуун түгээх станцуудад үүрэг өгсөн.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хуульд заасан 43.1.3 дугаар заалтыг хэрэгжүүлэхийг аж ахуйн нэгжүүдэд санууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн тухай хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон асран хамгаалагчид нь дараалалгүй олгох асуудлыг цагдаагийн ерөнхий газраас хянана" гэв.

Хилийн боомтуудын 11 дүгээр сард ажиллах хуваарь
Хил хамгаалах байгууллагын ирэх 11-р сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана. Тэс, Арцсуурь, Боршоо, Ханх, Ульхан боомтууд 11 дүгээр сарын 4, 10, 26-ны өдрүүдэд түр хаах юм байна.

Монгол-Хятадын хилийн автозамын Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтууд 11 дүгээр сарын 10, 26-ны өдрүүдэд түр хаах юм байна.

Энэ онд залилах, хулгайлах зэрэг гэмт хэргүүд хамгийн их бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын байдлаар 231,767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 39.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 60.3 хувь нь зөрчлийн шинжтэй гомдлууд эзэлж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Энэ оны эхний есөн сард бүртгэгдсэн 231,767 гомдол, мэдээллээс 41,441 гэмт хэргийн шинжтэй байгаа ба үүнээс дараах дөрвөн гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн буюу нийт гэмт хэргийн 68.3 хувийг эзэлж байгаа аж.

Залилах гэмт хэрэг 13,731

Хулгайлах 6,794

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7,788

Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,800 гэмт хэрэг бүртгэгджээ.

Орон сууцны залилах гэмт хэрэгтэй холбоотойгоор 40 албан хаагчтай ажлын хэсэг гараад байгаа ба хохирсон иргэдийн асуудлаар түргэн шуурхай ажиллана гэв.

БНСУ-д хүүхдээ сургахдаа зуучлагчтай байгуулж буй гэрээ, бичиг баримт хэрхэн бүрдүүлж, хаана хүргүүлж байгааг хянахыг зөвлөв
Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-д суралцах шийдвэр гаргахдаа сургуулийн сонголт, санхүүгийн боломж, хэлний бэлтгэл болон виз, оршин суух эрхтэй холбоотой хууль, журмыг сайтар судалж, урьдчилан бэлтгэхийг Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас зөвлөлөө.

Монгол Улсаас БНСУ-д суралцахаар ирж буй оюутны тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж,

2023 онд 14,295,

2024 онд 17,330,

2025 онд 19,865,

2026 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 20,784 оюутан суралцаж байна.

Үүнээс 1,358 оюутан визийн хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байгаа нь нийт оюутны 6.5 орчим хувь эзэлж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдээлэв.

Зуучлагчтай байгуулж буй гэрээ, хүүхдийнхээ суралцах, амьдрах нөхцөлийг сайтар судалж, аливаа бичиг баримтыг хэрхэн бүрдүүлж, хаана хүргүүлж байгааг хянах, хувийн мэдээлэл болон бичиг баримтаа бусдад хяналтгүй шилжүүлэхгүй байхад оюутан, эцэг эх, асран хамгаалагчид болгоомжтой хандана уу.

Иймд БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд дараах асуудалд онцгойлон анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Үүнд:

Элсэхээр төлөвлөж буй их, дээд сургууль болон хэлний бэлтгэлийн ангийн албан ёсны зөвшөөрөл, үйл ажиллагаа, сургалтын чанар, гадаад оюутанд үзүүлэх үйлчилгээний талаар урьдчилан судлах,

БНСУ-ын Боловсролын яам, Хууль зүйн яамнаас баталгаажуулдаг гадаад оюутны боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо (IEQAS)-ны шаардлага хангасан сургуулийн жагсаалт болон дэлхийн их, дээд сургуулиудыг жил бүр эрэмбэлэн гаргадаг олон улсын нэр хүндтэй байгууллагын үнэлгээг судалж, шалгах,

Зуучлагч байгууллагын амлалт, сурталчилгаанд дангаар нь найдалгүйгээр сургуультай шууд холбогдож, элсэлт болон төлбөрийн мэдээллийг баталгаажуулах,

Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, орлого болон санхүүгийн баталгааг худал мэдүүлэх, бодит бус мэдээлэл өгөхөөс зайлсхийх, зуучлагч байгууллагын бэлдсэн эцсийн материалыг шалгаж байх,

Сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардлыг урьдчилан тооцож, санхүүгийн боломжид нийцсэн шийдвэр гаргах,

БНСУ-д ирэхээсээ өмнө солонгос хэлний зохих мэдлэг эзэмшиж, сургалтын ачаалал, ирц, шалгалт, бие даан суралцах шаардлагыг урьдчилан ойлгосон байх,

Хичээл таслах, сургалтаа орхих, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан суралцах боломжгүй, хүндрэл үүссэн тохиолдолд тухайн сургуульд нэн даруй мэдэгдэх,

Гадаадын иргэний бүртгэл, оршин суух хугацаа сунгуулах, бичиг баримтын мэдээлэл, хаяг өөрчлөх болон сургуулиа солихтой холбоотой мэдэгдэл, зөвшөөрлийг журмын дагуу хугацаанд нь биелүүлэх,

Зуучлагч, ажил олгогч болон бусад этгээдийн зөвлөгөөнд дангаар нь найдалгүй, виз, оршин суухтай холбоотой асуудлыг БНСУ-ын Цагаачлалын алба болон сургуулийн холбогдох нэгжээс тухай бүр тодруулах,

D-2 болон D-4 визтэй байна гэдэг нь шууд ажил эрхлэх эрхтэй гэсэн үг биш бөгөөд цагийн ажил хийхийн өмнө сургуулийн гадаад оюутан хариуцсан нэгж болон Цагаачлалын албанаас зөвшөөрөл авах шаардлага, ажиллах боломжтой салбар, ажлын цагийн хязгаарлалтыг тодруулах,

Ирэхээсээ өмнө амьдрах байр, гэрээний нөхцөл, байрны төлбөр, барьцаа мөнгө болон сургуульдаа хүрэх унаа, замын талаар судлах,

Эрүүл мэндийн даатгалын төлбөрийн цаг тухайд нь хийх, эмнэлгийн тусламж авах боломж, яаралтай үед холбоо барих хүний мэдээллийг бэлтгэх,

Хэлний бэрхшээл, ганцаардал, сэтгэл зүй, санхүүгийн хүндрэл болон бусад асуудал тулгарвал ганцаараа даван туулах гэж оролдолгүй, сургууль, зөвлөх багш, оюутны дэмжлэгийн нэгж болон гэр бүлийнхэндээ шуурхай хандах,

Бусдын хууль бус үйлдэл, дарамт шахалт, залилан, хүний наймаад өртсөн тохиолдолд холбогдох байгууллагаас тусламж хүсэх,

Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарах зүйл:

Хүүхдээ БНСУ-д суралцуулах шийдвэр гаргахаас өмнө тухайн сургуулийн нэр хүнд, сургалтын чанар, багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, сургуулийн үнэлгээ болон сургалтын орчин, чадавхыг сайтар судалж, сургалтын хөтөлбөр, төлбөр, амьдрах нөхцөлийн талаар мэдээллийг нягтлахын зэрэгцээ хүүхдийнхээ солонгос хэлний мэдлэг, суралцах зорилго, мэргэжил сонголт, бие даан амьдрах чадвар болон сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг даах санхүүгийн боломжийг бодитой үнэлэх;

Хүүхдээ БНСУ-д очсоны дараа тогтмол холбоотой байж, суралцах явц, хичээлийн ирц, амьдрах орчин, санхүүгийн болон сэтгэл зүйн байдалд нь тогтмол анхаарал хандуулах,

Хүүхэд нь санхүүгийн хүндрэлд орсон, хичээлдээ суухаа больсон, удаан хугацаанд холбоогүй болох, сургуулиа орхих, сэтгэл санаа хүнд байгаа тухайгаа илэрхийлсэн, эсвэл оршин суух эрхийн асуудал үүссэн тохиолдолд яаралтай нутаг буцаахад анхаарах зэрэг болно.

Орон сууцны залиланг мөрдөн шалгах ажлын хэсэгт ₮173 тэрбумын хохиролтой 2,208 иргэний хэрэг бүртгэгджээ
Орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долоодугаар сард байгуулагдан ажиллаж байна.

Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын даргын тушаалаар 40 алба хаагчтай ажлын хэсгийг томилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэн хохирсон иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгааг мэдээллээ.

Энэ он гарсаар улсын хэмжээнд 41,441 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр гэмт хэргийн 13,371 нь залилах гэмт хэрэг байжээ. Өөрөөр хэлбэл гурван хэрэг тутмын нэг нь залилан мэхлэх гэмт хэрэг байгааг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж ярилаа.

Орон сууцны залилантай холбоотой дараах мэдээллийг тэрбээр танилцуулав.

"₮173 тэрбумын хохиролтой, 173 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа"

Энэ оны долоодугаар сарын 21-нд дэд ажлын хэсэг байгуулагдан орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн.

Нийтдээ 86 хуулийн этгээдэд холбогдох орон сууцны 3,990 гэрээ байгуулсан иргэний 173 тэрбум төгрөгийн хохиролтой, 173 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2,208 иргэнийг хохирогчоор тогтоогоод ажиллаж байна. Эдгээрээс 117 хэргийг шийдвэрлэсэн ба 56 хэрэг үлдсэн.

Үлдсэн 56 хэрэг дээр мөрдөгчдийн ажлын хэсэг ажиллаж байна.

Хэргийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор багтаан шийдвэрлэхээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа.

"Хохирогчдын хохирлыг бодитой тооцохоор аудитын дүгнэлт гаргуулж байна"

Шийдвэрлэлтэд нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйлс бий.

Олон хохирогчтой, ажиллагаа ихтэйгээс гадна эдийн засгийн болон аудитын дүгнэлт их хүлээгдэж байна.

Тухайн компани хэдэн иргэнээс хэчнээн төгрөг төвлөрүүлж, орон сууцандаа хэдийг оруулсан, иргэдээс төвлөрсөн мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан уу, үгүй юу, хохирогчдын хохирлыг бодитой тооцсон уу гэдэгт шинжээчийн дүгнэлт болон аудитын дүгнэлт гаргуулж байна.

"Оргон зайлсан этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжилж байна"

173 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад оргон зайлсан, хаана байгаа газар нь тогтоогдоогүй сэжигтэй 30 этгээд байсан. Тэднийг олж тогтоосон.

Харин дөрвөн этгээдийг олон улсад Интерполын Хөх булант зар мэдээнд зарлуулсан. Одоо хоёр этгээдийн хаягийг тогтоохоор Улаан булант зард зарлуулахаар УЕПГ-т хандаад байгаа.

"5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн"

Эрүүгийн хуулийн 2.5-д зааснаар "шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно" хэмээн заасан.

Иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд холбогдох хуульд заасан арга хэмжээг авч байгаа.

Өөрөөр хэлбэл хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Дээр дурдсан 173 хэргээс:

5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн,

11 хөдлөх хэрэгсэл буюу тээврийн хэрэгслийг битүүмжилсэн,

тухайн ААН болон сэжигтэн яллагдагчийн 28 дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан,

нэг хуулийн этгээдийн эрх шилжүүлэх бүртгэлийг хязгаарласан.

"Орон сууцыг давхардуулж олгодог гэх мэтчилэн залилангийн хэргийг таслан зогсооход анхаарна"

Орон сууцны залилантай холбоотой дэд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулснаас хойш ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, тодорхой шийдлүүдийг гаргаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалт хийхээр хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг санаачилсан.

Хууль батлагдвал орон сууцыг давхардуулж олгодог гэх мэтчилэн залилангийн хэргийг таслан зогсоох нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа.

Харри Кэйн оны шилдэг хөлбөмбөгчин боллоо
Английн Лондон хотноо өнөөдөр оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Ballon d'Or" шагналын эзнийг тодрууллаа.

Уг шагналыг Германы "Байерн Мюнхен"-д тоглодог англи довтлогч Харри Кэйн энэ нэр хүндтэй шагналыг гардаж авав.

Ингэснээр тэр 2001 онд уг шагналын эзнээр нэрлэгдсэн Майкл Оуэнаас хойших анхны англи тоглогч болж байна.

Английн шигшээ багийн ахлагч Кэйн "Байерн" клубын бүрэлдэхүүнд өнгөрсөн улиралд нийт 51 тоглолтод оролцохдоо 61 гоол оруулж, баг нь лиг болон цомын аваргаар тодорсон юм.

Түүнчлэн хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д багаа хагас шигшээд хүрэхэд зургаан гоолоор тусалсан билээ.

Санал асуулгад Францын Кльян Мбаппе хоёрдугаарт бичигдсэн бол Испанийн Ламин Ямаль, Родри, Аргентины Лионель Месси нар ард нь жагсжээ.

Мөн Испанийн эмэгтэй шигшээ багийн хагас хамгаалагч Алексиа Путеллас гурав дахь удаагаа "Ballon d'Or Feminin" шагналыг авчээ.

Испанийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луис де ла Фуент, хаалгач Унаи Симон нар мөн шилдгээр тодорсон юм.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эх сурвалж: Reuters

“Super Bowl” тэмцээний завсарлагын шоу үзүүлбэрийг рэппер Jay-Z гүйцэтгэнэ
Рэппер Jay-Z ирэх хоёрдугаар сард болох NFL-ийн аварга шалгаруулах "Super Bowl” тэмцээний завсарлагын шоу үзүүлбэрийг гүйцэтгэхээр болсныг Америкийн Үндэсний Хөлбөмбөгийн Лиг зарлалаа.

Түүний "Roc Nation" компани 2019 оноос хойш "Super Bowl"-ын завсарлагын шоуг зохион байгуулж ирсэн бөгөөд тэрбээр жил бүр уг шоунд оролцох уран бүтээлчдийг сонгоход гол үүрэг гүйцэтгэдэг.

Гэхдээ Jay-Z өөрөө өмнө нь NFL-ийн аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр гарч байгаагүй бөгөөд энэ удаагийн мэдэгдэлд тэрбээр цорын ганц гол уран бүтээлч байх эсэх талаар тодорхой дурдаагүй байна.

NFL-ийн мэдэгдэлд "Энэхүү том тоглолтын завсарлагын үеэр Jay-Z хэнийг зочин уран бүтээлчээр урих бол гэсэн хүлээлт одоо эхэлж байна. Мэдээж хэрэг, түүний эхнэр Бейонсе энэ жагсаалтын эхэнд бичигдэх нь дамжиггүй" гэжээ.

Ирэх жилийн "Super Bowl LXI" тэмцээн хоёрдугаар сарын 14-ний өдөр Лос-Анжелес хотын ойролцоо зохион байгуулагдана.

Jay-Z өнгөрсөн амралтын өдрүүдэд "Super Bowl" зохион байгуулагдах  Лос-Анжелесын цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа тоглолтоо үзүүлсэн юм.

Лос Лос-Анжелесын эдгээр тоглолтууд нь түүний анхны цомог болох "Reasonable Doubt"-ын 30 жилийн ойд зориулсан аялан тоглолтын нэг хэсэг байв.

Жинхэнэ нэрээрээ Шон Картер болох Jay-Z энэ талаар "'Reasonable Doubt' цомгоос эхлээд 'Super Bowl'-ын завсарлагын тайзан дээр гарах хүртэлх энэ бүхэн үнэхээр урт зам байлаа" гэж мэдэгджээ.

"Дэлхийн хамгийн том тайзан дээр хөгжим, хөдөлмөр, соёлын 30 жилийн түүх өрнөх гэж байна. Энэхүү аялал нь мөрөөдөл биелэхийн бодит жишээ байх болно” гэж тэр цааш нь хэлсэн байна.

NFL-ийн комиссар Рожер Гүүдэлл хэлэхдээ "Түүний авч ирэх ур чадвар, бүтээлч байдал, соёлын нөлөөллийг дэлхий даяар хөгжөөн дэмжигчид мэдрэх болсонд би маш их баяртай байна" гэжээ.

Тэр цааш нь "Бид 'Roc Nation'-тай шоуг зохион байгуулах гэрээ байгуулах үед надад ганцхан хүсэлт байсан. Тэр нь Jay-Z өөрөө хэзээ нэгэн цагт, өөрт нь тохиромжтой гэж үзсэн мөчдөө тайзан дээр гараасай гэсэн хүсэлт байлаа" хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: BBC

Өнөөдөр М:1 "Таван шар-Офицеруудын ордон" чиглэлийн автобусны хүлээгдлийн хугацаа ихэсжээ
Өнөөдөр(2026.10.27) 11:00 цагийн байдлаар нийслэлийн төв замаар зорчдог нийтийн тээврийн "М:1 Таван шар-Офицеруудын ордон" чиглэлийн замд авто машины урсгал эрс нэмэгдэж, хүлээгдлийн хугацаа ихсэж эхэлжээ.

"Тус чиглэлийн автобусыг заримыг нь богино эргэлтээр явуулах, иргэдэд чирэгдэлгүй, хүлээгдлийн хугацааг богиносгох зорилгоор шуурхай арга хэмжээ авч байна.

Нийтийн тээврийн автобус саатаж, хүлээгдэл үүсэхэд шатахуунд дугаарлаж буй жолооч нар машинаа буруу байршуулсан үйлдэл нөлөөлж байгаа тул автобусанд саад болохгүй байхыг хичээгээрэй" хэмээн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.

Автобус удаан хүлээсэн иргэд, ирсэнд нь чихцэлдэж суух, багтахгүй үлдэх зэргээр хохирч байгааг хэлж буй.

М.Санжаадорж: Төсвийн тухай хуулиас нийслэлийн зарлагын чиг үүргийг нь аваад хаячихсан
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан тус хуульд 10 хоногийн өмнөхөн нэмэлт өөрчлөлт оруулсан атал дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж буйг шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ намар УИХ-ын есдүгээр сарын 5-ны ээлжит бус чуулганаас эхлээд нийтдээ хоёр сар шахам хугацаанд төсөв хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг батлаад явуулсан бол одоо ирэх жилийн төсвийн гурав дахь хэлэлцүүлэг явууллаа.

Наймдугаар сард шатахууны үнэ нэмэгдэж эхлэхэд төсвийн тодотгол оруулж ирэхийг шаардаж байсан. Тухайн үед инфляцын суурь түвшин 13.5 хувь, хүнсний инфляц 25 хувьд хүрч байсан. Шатахууны хомсдол иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна гэдэг зүйлийг ярьсан.

Засгийн газрын зүгээс манай эдийн засгийн бодлого маш сайхан явж байгаа, инфляцад санаа зовох хэрэггүй гэж байсан боловч хамгийн сүүлд гарсан инфляцын мэдээллээр огт буураагүй. 13.5 хувьтай байсан инфляц 12.9 хувьтай байна. Уг нь намрын налгар өдрүүд эхэлчихсэн байхад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд буурч, иргэдийн нуруу тэнийдэг цаг хугацаа. Харамсалтай нь тийм нөлөөлөл огт гарахгүй байна.

Учир шалтгаан нь маш өндөр тэлсэн төсөв, төсөвт нүүрлэсэн хулгай авлигын асуудал эдийн засагт ийм сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Улсын төсвийн уул уурхайн хамаарлыг бууруулах тэлэлтийг хазаарлах үндсэн гол хууль бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Энэ хуульд 25 дахь удаагаа 10 хоногийн өмнө өөрчлөлт оруулсан. Одоо дахиад өөрчлөлт оруулахаар сууж байна. Засгийн газар наймдугаар сарын 21-нд төсвийн тодотгол өргөн барихдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн барьсан.

Наймдугаар сарын 31-нд ирэх жилийн төсөв өргөн барихдаа дахиад төсвийн тогтвортой байдлын тухай өөрчлөлт оруулах гэж байна. Засгийн газар 10 хоногийн хугацаанд асуудлаа төлөвлөөд УИХ-д давхар давхар ажил удахгүй байж болдоггүй юм уу.

Тухайн жилийн онцлогоос хамаараад төсөвтэй тааруулаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг зөөлрүүлээд алга болгоод байж болохгүй.

Төсвийн тодотголтой хамт батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр зарим шаардлага өөрчлөгдсөн. Тухайлбал төсвийн зарлагын өсөлт сүүлийн 12 жилийн уул уурхайн бус дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж өсөлтөөс илүүгүй байна гэх мэт.

Оюутолгойн хоёр их наяд төгрөгийн ногдол ашгийг зарцуулахгүй гээд хуулийн төслөө буцаан татаж авсан. Гэтэл төсвийн тооцооллын хавсралтад 52 жагсаалт чинь байдгаар байж байна. Энэ техник ажлыг Засгийн газар яагаад УИХ-аар хийлгэх гэж байгаа юм бэ. Нэг мөсөн бүтнээр нь татаж аваад засваруудаа оруулаад УИХ хэлэлцэх ёстой.

УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: 2027 оны төсөв батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл явж байгаа. Энэ дотор төсвийн тухай хуулиа шинэчлэн оруулж ир гэдэг үүрэг чиглэлийг Засгийн газарт өгнө.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хууль чинь Монгол Улсын төсөв нэлээд давжаадуу байх үед гарчихсан. Цагийн эрхээр өсөлт хөгжлүүд бий болохоор орон нутгууд өөрийнхөө эдийн засаг, төсвийнхөө боломж нөөц дээр эрэлхийлж ажиллах чиглэл рүү явж байгааг чөдөрлөж болохгүй.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж: Төсвийн тухай хууль 71 зүйлтэй. Гэхдээ 71 өөрчлөлт орчихсон. Салбар бүрийн хууль орж ирэхдээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж ирсээр байгаад төсвийн нэгдсэн бодлого алдагдчихсан. Зөвхөн нийслэлийн хувьд яривал, нийслэлийн зарлага нь ийм чиг үүргээр зарцуулна, орлого нь ийм байна шүү гэдэг байсан бол Төсвийн тухай хуулиас нийслэлийн зарлагын чиг үүргийг нь аваад хаячихсан. Нийслэлийн төсвийн зарлага нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар, орлого нь Төсвийн тухай хуулиар явж байгаа.

Ирэх жилийн төсвийг дагуулаад Төсвийн тухай хуулиа шинэчлэх үүрэг авч байгаа. Төсвийн тухай хууль нэг жил үйлчлээд дууссаны дараа шинэ хууль өргөн барина.

Anthropic компанийн IPO үүсгэн байгуулсан долоон хүнээ тэрбумтнууд болгоно
Цахиурын хөндийн хамгийн хурдтай өсөн дэвжиж буй компаниудын нэг Anthropic өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын үнэт цаасны хороонд IPO (Initial Public Offering) буюу хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаалах хүсэлтээ гаргажээ.

Энэхүү IPO нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд бичигдэх хэмжээний хөрөнгө босгох хүлээлттэй байгаа.

Өнгөрсөн тавдугаар сард тус компанийн зах зээлийн үнэлгээ $965 тэрбумд хүрсэн бол ирэх сарын сүүлээр хувьцаагаа гаргаснаар $1.5 их наядыг давах тооцоотой байна.

Nasdaq бирж дээр Anthropic нь арваннэгдүгээр сарын сүүлийн хагаст “ANT” таних тэмдэгтэй гарах юм.

Үүний үр дүнд тус компанийг үүсгэн байгуулсан долоон эрхэм олон тэрбумын хөрөнгөтэй болох төлөвтэй байна. Тэдгээр нь одоо бүгд тус бүрдээ 230 саяас дээш ширхэг хувьцаа эзэмшиж байгаа.

Тухайлбал компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей 240,637,980 ширхэг хувьцаа эзэмшиж байна.

Хамгийн олон буюу 244,173,040 ширхэг хувьцааг тус компанийн CCO (Chief Compute Officer) албан тушаалтай Том Браун эзэмшдэг. Хэрвээ компанийн үнэлгээ $1.5 их наядад хүрвэл түүний хөрөнгийн хэмжээ $24 тэрбумд хүрэх юм.

Браун нь Anthropic компанийг 2021 оны нэгдүгээр сард ах дүү Амодей нар болон бусад дөрвөн хүний хамт үүсгэн байгуулж байжээ.

Одоо тэр компанийнхаа тооцоолох хүчин чадлыг удирдах, үр ашигтай ажиллуулах ажлыг хариуцдаг.

Үүсгэн байгуулагчдаас гадна тус компанид хөрөнгө оруулсан Amazon, Google зэрэг компаниуд энэ IPO-оос асар их ашиг хүртэхээр байна.

IPO-ийн дараа тэдний эзэмшил 5-аас дээш хувьд хүрч, Anthropic компанийн хамгийн том стратегийн хувь эзэмшигчид болгох юм.

Зах зээлийн үнэлгээг $1.5 их наядаар тооцвол эдгээр компаниуд тус бүрдээ $75 тэрбум гаруйн хөрөнгө эзэмшдэг болно гэсэн үг.

Эх сурвалж: Business Insider

ГХЯ: Тухайн иргэний гэр бүлийн хүн өмнө нь ДТГ-т томилогдон ажиллаж байсан. Албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан
Цахим дэлгүүрийн эзэн бүсгүй олон нийтийн сүлжээн дэх хаягтаа ногоон паспортын зургаа оруулсан нь иргэдийн анхаарлыг татсан.

Ямар учраас ногоон буюу албан гадаад паспорт эзэмшиж байгаа нь асуулт дагуулсан юм.

Гадаад Харилцааны Яамнаас энэ талаар тодруулахад "Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах асуудал нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагддаг. Тус журамд ямар албан тушаал хашиж байгаа эсвэл хашиж байсан хүмүүст дипломат, албан паспорт олгохыг тодорхой заасан. Мөн албан гадаад паспортыг албан томилолтоор зорчих үед ашиглахаар журамд тусгасан байдаг. Тиймээс албан томилолтоос буцаж ирэх үед нь паспортыг хурааж, томилолтын тушаал шийдвэрийг үндэслэн эргүүлж өгөх зохицуулалт үйлчилдэг.

ГХЯ-ны Консулын газар хагас жил тутам дипломат, албан паспортын олголтыг ГХЯ-ны удирдлагад тайлагнадаг. Нийгмийн сүлжээнд мэдээлэл гарсан иргэний гэр бүлийн хүн өмнө нь хилийн чанад дахь ДТГ-т томилогдон ажиллаж байсан бөгөөд тэр үедээ гэр бүлийн хамт журмын дагуу авсан албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан, түүнээсээ хойш паспорт мэдүүлээгүй. Одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан паспорт байхгүй" гэх тайлбарыг өглөө.

Гараашаас татвар авахыг цуцлах өргөдөлд 100,000 гаруй хүн цахим гарын үсгээ зурлаа
Орон сууцны В1 давхрын дулаан зогсоолоос үл хөдлөх хөрөнгийн татвар авч байгааг цуцлах өргөдлийг иргэн О.Батхүү санаачилсан.

Уг  өргөдөл 100,000 хүний гарын үсгийг цуглуулах зорилгодоо хүрсэн байна.

Одоогийн мөрдөгдөж буй хууль, дүрмийн дагуу орон сууцны В1 давхрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй зогсоолоос хаяг байршлаас нь хамаарч 0.6, 0.8 болон нэг гэсэн ялгаатай хэмжээтэйгээр татвар ногдуулж байгаа юм.

Иймд иргэн О.Батхүү Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, "Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлнө" гэж тусгуулах санал гаргасан.

Арваннэгдүгээр сарын 5-нд өргөдөл санал авч дуусмагц "Боловсруулалт хийгдэх", "Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх" шатуудаар үргэлжилнэ.

Оросын хорлон сүйтгэгчдийн сүлжээ зэвсгийн үйлдвэрийн орчимд гал тавьсныг тогтоосноо Румын улс зарлав
Румын улсын эрх баригчид Оросын талаас зохион байгуулсан хорлон сүйтгэгчдийн сүлжээг илрүүлснээ зарлажээ. Есдүгээр сард төрийн өмчит зэвсгийн үйлдвэрийн ойролцоох байгууламжид гарсан гал түймрийн цаана энэ сүлжээ байсныг тэд тогтоосон байна.

Румыний тагнуулын албанаас Даваа гарагт мэдээлснээр есдүгээр сарын 14-ний өдөр тус улсын төв хэсэгт орших Брашов хотод гарсан гал түймэр нь Оросын зохион байгуулсан хорлон сүйтгэх ажиллагааны нэг хэсэг байжээ.

"Эдгээр үйлдлүүд нь айлган сүрдүүлэх, батлан ​​хамгаалах чадавхыг сулруулах, мөн зорилтот улс орнуудын Европ болон бүс нутгийн аюулгүй байдалд оруулж буй хувь нэмрийг бууруулах зорилготой байжээ" гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Румыний эрх баригчдын энэхүү мэдэгдэлд Орос улс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд өмнө нь ийм төрлийн буруутгалуудыг удаа дараа няцааж байсан юм.

Румыний зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмыг мөрдөн шалгах газар (DIICOT)-ын мэдээлснээр Брашов хотод гарсан гал түймэрт гурван хүн холбогдсон бөгөөд тэдний хоёр нь Беларусь, нэг нь Украины иргэн байжээ. Тэд бүгд Европын Холбооны улсуудад амьдардаг хүмүүс юм байна.

Тэдний хоёрыг нь "Герман улсад дахин ижил төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байхад нь илрүүлж, саатуулсан" гэнэ.

Харин гурав дахь этгээд нь Польш улсад байгаа бөгөөд одоогоор баривчлагдаагүй байгаа аж.

Румыний тагнуулын албаны мэдээлснээр ийм сүлжээнд элсүүлэх хүмүүсийг ихэвчлэн сошиал сүлжээнээс олдог бөгөөд эхлээд тэдэнд "тодорхой байгууламжуудыг ажиглах, зураг авах" зэрэг "гэм хоргүй мэт санагдах даалгавар" өгч, мөнгө санал болгодог байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам "даалгаврууд нь улам ноцтой болж, эд хөрөнгө сүйтгэх, гал тавих, тэр ч байтугай хүн амины хэрэг үйлдэх зэрэгт хүргэж болзошгүй" байдаг гэж тус алба мэдээлжээ.Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн Румын улс нь Украинтай 600 гаруй километр урт зурвасаар хиллэдэг.

Румыний төв үзэл баримтлалтай ерөнхийлөгч Никусор Дан тус улс Украиныг дэмжиж буй улс орнуудыг тогтворгүйжүүлэх зорилгоор Оросын явуулж буй холимог дайны (hybrid war) бай болж буйг мэдэгдээд агаарын орон зайд нисгэгчгүй онгоц нэвтрүүлэх, кибер халдлага, ташаа мэдээлэл тараах кампанит ажил, хорлон сүйтгэх ажиллагаа зэрэг үйлдлүүдийг дурджээ.

Гадаад хэргийн сайд Дан Некулаеску зэвсгийн үйлдвэрт гарсан галыг батлан хамгаалах үйлдвэрлэлийг чиглэсэн "Европ даяарх өргөн хүрээтэй хорлон сүйтгэх кампанит ажлын нэг хэсэг" гэж тодорхойлсон байна.

Энэхүү мэдэгдэл нь сүүлийн хэдэн долоо хоногт Европ даяар батлан хамгаалах байгууламжуудад гарсан цуврал хэргүүдийн дараа гарчээ.

Есдүгээр сард Болгарын нэг зэвсгийн байгууламжид гал гарснаас хойш хэдэн долоо хоногийн дараа тус улсын өөр нэг зэвсгийн агуулах дэлбэрч, гал гарсан. Хоёр байгууламжийг Украинд ашигладаг Болгарын зэвсэг үйлдвэрлэгч EMCO компани эзэмшдэг.

Мөн тухайн сард Мюнхен дэх батлан ​​хамгаалах компанийн оффисын ойролцоо галт бөмбөг шидсэн хэрэг гарсан бөгөөд Румыний эрх баригчид хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэж буй цэргийн байгууламжийн бичлэг, гэрэл зургийг авсан хэргээр Оросын нэг иргэнийг баривчилж байв.

Наймдугаар сард Италийн нийслэл Ромын ойролцоох зэвсэг үйлдвэрлэгч KNDS компанийн ажиллуулдаг сумны үйлдвэрт дэлбэрэлт болсон.

Хар тэнгист сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Румын, Болгарын эргээс холгүй ачааны найман хөлөг онгоц агаарын цохилтод өртөж, 34 орчим далайчин амиа алдсан буюу сураггүй алга болсон юм.

Жилийн өмнө Польш, Румын улсууд мөн Украин руу тэсрэх төхөөрөмжтэй илгээмж явуулах Оросын хуйвалдаанд сэжиглэгдсэн найман хүнийг саатуулж байжээ.

Эх сурвалж: Reuters

"Японы Засгийн газар Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн"
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Мобиком корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Игавахара Масарү Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.

Мөн Япон Улсын байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллуулах, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Харин “Мобиком корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учирсан хор хохиролд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүслээ.

Түүнчлэн түймрийг унтраах ажилд оролцсон нийт хүн хүч, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан, өвөрмөц экосистем бүхий, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг байсныг онцоллоо. Тэрбээр хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас дэлхийд ховордсон, байгалийн үнэ цэн бүхий энэ нутагт их хэмжээний хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлээд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цаашид ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг олон талын оролцоотойгоор эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Мөн түймрийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Япон Улсын туршлага, мэргэжлийн дэмжлэг чухал болохыг онцоллоо гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээлэв.

ZuCa.mn платформ албан ёсны нээлтээ хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Монголын Үндэсний Зуслангуудын Холбооны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Нью Компас” ХХК-ийн өөрсдийн хөгжүүлсэн ZuCa.mn платформын албан ёсны нээлт болж, хүүхдийн зуслангийн салбарын хөгжил, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь зуслангийн талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын зуслан сонгох үйл явцыг хялбаршуулах, мөн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг дэмжихэд чиглэж байна.

Жил бүр өвөл болон зуны амралтаар хүүхдээ аль зусланд амруулах, зуслангийн хөтөлбөр, үйлчилгээ, төлбөр болон бүртгэлийн нөхцөлийг судлах нь эцэг эхчүүдэд тулгардаг асуудлын нэг байдаг. Зуслангуудын мэдээлэл олон сувгаар тархсан байдаг нь сонголт хийх, мэдээлэл цуглуулах үйл явцыг хүндрүүлдэг.

Тиймээс ZuCa.mn платформоор дамжуулан зуслангийн мэдээллийг нэг дор төвлөрүүлж эцэг эхчүүдэд сонголтоо хийхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зуслангуудын үйл ажиллагаа, хөтөлбөр, үйлчилгээг олон нийтэд таниулах боломжийг нэмэгдүүлэхээр талууд хамтран ажиллана.

Хамтын ажиллагааны хүрээнд Холбооны гишүүн зуслангуудын мэдээллийг платформд байршуулах, зуслангийн салбарын хэрэгцээ, эцэг эх, хүүхдийн хэрэгцээтэй холбоотой мэдээллийн ажил болон олон нийтэд чиглэсэн контент, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ.

Зугаатай зуныг ZuCa-тай хамт.

Улаанбаатар хотын музейн үзмэрүүдийг олон нийтэд дөрвөн өдөр үнэ төлбөргүй үзүүлнэ
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музейн үзмэрүүдийг энэ сарын 26-30-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж эхэлжээ.

Харин 15-аас дээш хүн нийслэл хотын түүх, соёлтой танилцахаар ирэх тохиолдолд 11450960 утсаар захиалга өгнө гэж тус музейгээс мэдэгдэв.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талд байрладаг Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Музей нь 70 жилийн түүхэндээ 3,500 гаруй үзмэрийг бүрдүүлсэн бөгөөд олон талын үнэ цэнтэй үзмэр хадгалагддаг бол олон нийтэд өмнө нь дэлгэгдэж байгаагүй цор ганц үзмэр ч бий гэнэ. Зай, талбайн хүртээмж хангалтгүйн улмаас 3,500 гаруй үзмэрээс 120 гаруйг нь олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.

Өчигдөр 18:00 цагийн байдлаар 9 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ
Өчигдөр буюу 10 дугаар сарын 26-ны 18:00 цагийн байдлаар 9 зам тээврийн осол Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгэгдсэн нь зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Эдгээр осол, саад нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг удаашруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулсан байна.

Иймд жолооч та жолооны ард суусан л бол анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг нэн тэргүүнд хамгаалан, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөв.

ҮЙЛ ЯВДАЛ: ХЗДХЯ бодлого шийдвэр, ажлын үр дүнгийнхээ талаар мэдээлэл хийнэ
ХЗДХЯ-нд

10:00 цагт "Нээлттэй яам-Мэдээллийн цаг"-аар яамны бодлого шийдвэр, ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

Хилийн боомтын захиргааны даргад хариуцлага тооцож, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлөх үүрэг өгчээ
Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлын хэсэгтэй  өчигдөр /2026.10.26/ уулзжээ.

Энэ үеэр холбогдох албаны хүмүүст дараах үүргийг өгсөн байна. Үүнд:

Түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт,

Хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд,

Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд,

Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Уламжлалт жор, орчин үеийн шийдлийг танилцуулсан “Монгол Оюун Санаа”
Монголчуудын олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалт эмийн жор өнөө цагийн шинжлэх ухаан, технологитой хэрхэн хосолж байна вэ? Энэхүү асуултад бодит жишээгээр хариулах нэгэн арга хэмжээг Монос Эмийн Үйлдвэр, Эм судлалын хүрээлэн зохион байгуулж, олон жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болгосон уламжлалт болон ургамлын гаралтай шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

“Монос Фарм” ХХК Гүйцэтгэх захирал М.Одгэрэл

Монголчууд маань уламжлалт анагаах ухааны асар их өв баялагтай ард түмэн билээ. Энэхүү үнэ цэнтэй өвийг орчин үеийн хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг, экологийн цэвэр, ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх гэсэн хүсэл зорилготой хослуулан хөгжүүлэх нь манай уламжлалт анагаах ухаанд маш сайхан зохицдог юм. Бидний зорилго бол яг энэ уламжлалт улс орныхоо өв соёлыг орчин үеийн хэрэглээнд нэвтрүүлэх талаар зорьж, уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэрийн төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Уламжлалт анагаах ухааны эмийг орчин үеийн эмийн шаардлагатай ижил түвшинд чанар, аюулгүй байдлыг үнэлсэн судалгааны ажлууд болон тэдгээрийн үр дүнг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд танилцуулах зорилготой арга хэмжээ болж байна.

Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж

Өнөөдөр Монголын уламжлалт анагаах ухаан, тэр дундаа эм судлалын салбарт маш чухал арга хэмжээ болж байна. Монос Групп уламжлалт эмийн үйлдвэрлэлд анхаарч, уламжлалт болон ургамлын гаралтай үйлдвэртээ үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ нээлтийг хийж байна. Энэхүү нээлтийн үеэр заал дүүрэн эрүүл мэндийн мэргэжилтнүүд сонирхон ирсэн нь маш их урам зориг өгч байна.

Манай улсад GMP буюу олон улсын стандартын шаардлага хангасан эмийн үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдүүлж байгаа нь Монголдоо оруулж ирж байгаа эмийн үйлдвэрлэлийн хамгийн том буянтай ажил гэж харж байна.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

Тус арга хэмжээний үеэр салбарын эрдэмтэн, судлаачид эмийн ургамлын найрлага, үйлдлийн механизм, аюулгүй байдал, үр нөлөөг тогтоох чиглэлээр хийсэн эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны үр дүнгээ хуваалцав. Тухайлбал, Нефрос, Иммунос, Чун-7, Шижидмон, Шимшинмон зэрэг бүтээгдэхүүний үйлдлийг судалсан судалгаа буюу үүнд бөөрний үйл ажиллагаа, дархлаа, амьсгалын замын халдвар, хоол боловсруулах тогтолцоо болон төрсний дараах умайн булчингийн агшилтыг дэмжих зэрэг судалгааны талаар танилцуулсан юм.

Үүнээс гадна уламжлалт анагаах ухааны жоруудын үүсэл, хэрэглээ, тэдгээрийг орчин үеийн үйлдвэрлэлийн технологид нийцүүлэн хөгжүүлэх боломжийн талаар илтгэлүүд тавигдлаа. Мөн олон улсын чанарын стандартад нийцсэн эмийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилготой GMP-3 төслийн танилцуулга хийгдсэн билээ.

ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД

1. Нефрос бүтээгдэхүүний бөөрний гэмтлийн үед судлагдсан байдал

Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Г.Чойжамц Нефрос бүтээгдэхүүний найрлага, үйлдлийн механизм болон судалгааны үр дүнг танилцуулав.

2. Чун-7 бүтээгдэхүүний судлагдсан байдал

Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн академич, эм зүйн ухааны доктор, профессор С.Цэцэгмаа уламжлалт анагаах ухааны жорд суурилсан Чун-7 эмийн судалгааны талаар илтгэл тавив.

3. Уламжлалт анагаах ухаанд зонхилон тохиолдох өвчнүүдийн үед хэрэглэдэг зарим жорууд

Монгол Улсын Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж уламжлалт анагаах ухааны өв соёл, эм найрлагын онцлог, тэдгээрийн хэрэглээний талаар илтгэл танилцуулав.

МАН-ын бүлгийн хурлаар 2027 оны төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр /2026.10.26/ Төрийн ордонд болж, хоёр асуудал хэлэлцжээ.

Тодруулбал УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээлэл сонссон байна. Дэд хорооноос УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы тухай, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу зөвлөмж гаргасныг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулав.

Хоёрт Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газар иргэдээс санал авсны үндсэнд Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр хийх хөрөнгө оруулалтуудыг буцааж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсөвт өөрчлөлтүүд орно.

Зайлшгүй шаардлагатай малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсныг танилцуулав.

Apple компанийн анхны эвхэгддэг гар утас болох iPhone Duo загварын дэлгэц цуурсан талаар зарим хэрэглэгч мэдээлжээ
Анхны iPhone Duo загварын эзэмшигчид дэлгэцэд нь цууралт үүссэн талаар гомдоллож, Apple компани цөөн ийм тохиолдол бүртгэгдсэнийг хүлээн зөвшөөрчээ.

Баасан гарагт уг бүтээгдэхүүн дэлхий даяар худалдаанд гарснаас хойш сошиал сүлжээнд дэлгэц цуурсан тухай мэдээллүүд гарч эхэлсэн байна.

Гэхдээ ийм тохиолдол хэт цөөн бүртгэгдсэн тул $1,999-оос эхлэх үнэтэй, Apple-ийн анхны эвхэгддэг загвартай төхөөрөмжид үүссэн асуудал хэр ноцтой болохыг дүгнэх боломжгүй байгааг мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Харин Apple компани зарим төхөөрөмжийн дэлгэцэд доголдол үүссэнийг баталсан байна.

Тус компани "Бид цөөн тооны iPhone Duo төхөөрөмжийн дотоод дэлгэцэд асуудал үүссэнийг мэдэж байгаа. Хэрэв хэрэглэгчид iPhone Duo-гийнхоо дэлгэцтэй холбоотой асуудалтай тулгарвал AppleCare үйлчилгээтэй холбогдож, төхөөрөмжөө солиулах боломжтой" гэж мэдэгджээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг бүтээгдэхүүний дотоод дэлгэцийн нугардаг хэсэгт цуурал маягийн эвдрэл үүссэн гэнэ.

Австрали, АНУ болон Энэтхэгийн хэрэглэгчдийн дунд ижил төстэй асуудал гарсан талаар Bloomberg агентлаг мэдээлжээ.

Apple-ийн үзэж байгаагаар гэмтэлтэй төхөөрөмжүүд ашиглаж эхэлснээс хойш тун удалгүй доголдол нь илэрч байгаа гэнэ.

Гэхдээ эхний хэрэглэгчдийн зүгээс "маш эерэг" сэтгэгдлүүд давамгайлж байгааг тус компани онцолжээ.

Apple компани есдүгээр сард Тим Күүкийн халааг авсан шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын удирдлага дор өөрийн анхны эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг гар утас болох iPhone Duo загварыг танилцуулсан юм.

Apple-ийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгч гол компани болох Foxconn-ы эх орон Тайваньд хэвлэгддэг "Economic Daily" сонины мэдээлснээр тус төхөөрөмжийн эхний ээлж бүгд зарагдаж дууссан бөгөөд дараагийн ээлж нэгдүгээр сараас наана нийлүүлэхгүй төлөвтэй байна.

Технологийн судалгааны IDC компанийн мэдээлэл, аналитик хариуцсан дэд ерөнхийлөгч Франсиско Жеронимо дэлгэцтэй холбоотой асуудал хэр ноцтой болохыг дүгнэхэд эрт байгааг илэрхийлээд "Шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарахад ийм зүйл тохиолдох нь элбэг байдаг" гэж хэлжээ.

Тэрбээр 2019 онд Samsung компанид тохиолдож байсан ижил төстэй асуудлыг жишээ болгон дурдаад "Одоо хамгийн чухал зүйл бол тухайн компанийн үзүүлэх хариу арга хэмжээ юм... 2019 онд Samsung анхны Galaxy Fold загвартаа асуудалтай тулгарч байсан ч, хурдан бөгөөд ил тод хариу арга хэмжээ авсан нь ийм төрлийн бүтээгдэхүүнд учирч болох хохирлыг хязгаарлаж болдгийг харуулсан" гэж тайлбарласан байна.

"Apple компани асуудалтай тулгарсан хэрэглэгчдэд төхөөрөмжөө солиулахыг зөвлөсөн нь эхний зөв алхам боллоо” гэж Жеронимо хэлжээ.

Эх сурвалж: The Guardian