Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 32 хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд 993 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.21/

https://www.facebook.com/iKonNews/videos/961210687619119

“Өчигдөр улсын хэмжээнд нийт 5,961 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн байна. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын нийт тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс:

  • ХӨСҮТ-д-79 хүн,
  • Цэргийн төв эмнэлэгт-171 хүн,
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт-20 хүн
  • Хан-Уул дүүргийн Яармагт байрлалтай эмнэлэгт-205 хүн байгаа” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Улсын хэмжээнд оношилгооны  цэгүүдээр нийтдээ 406,072 хүн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагджээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд нийтдээ 3,991 хүн холбогдож зөвлөмж, зөвлөгөө авсан байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 75.1 сая хүн өвчилжээ. Өдөрт л гэхэд дэлхийн хэмжээнд 8.8 мянган хүн шинээр халдвар авч байна” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.