ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 4 хүн, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос өнөөдөр коронавирус илэрлээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ШУУД: 

Өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол таваар нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 362 боллоо.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдөр бүртгэгдсэн таван тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс юм. Энэ хүмүүсийн давтан шинжилгээнээс буюу 20 дахь хоног дээр нь коронавирус илэрлээ.

Мөн өнөөдөр нэмэгдсэн нэг тохиолдол нь ОХУ-аас ирсэн ачаа тээврийн жолоочоос илэрсэн.

Ази, Европ тивд болон манайхтай хил залгаа улсад халдвар эрс нэмэгдэж байна. Иймд манай орны иргэд онцгой анхааралтай байх үе ирлээ. Өнгөрсөн хугацаанд та бүхэн  өгсөн зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа илүү сайн хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Бид ямар нэгэн хэмжээгээр эрсдэлд орох магадлал маш өндөр боллоо. Мөн гэр орондоо цэвэрхэн байж, дархлаагаа дэмжиж, дулаан хувцаслаж байх хэрэгтэй. Эв нэгдэлтэй, өндөр сонор сэрэмжтэй байхыг хүсье" гэв.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 357 тохиолдол:

  • 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
  • 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлэв.
  • 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. 
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 
  • 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
  • 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
  • 2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
  • 2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.
  • 2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.
  • 2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ. 
  • 2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.
  • 2020.05.17. ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас коронавирус илэрч, 136 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.18:  Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 140 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.22: ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.05.27: Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд 148 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.28: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
  • 2020.05.29: Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 179 бүртгэгдлээ.
  • 2020.06.01: ОХУ-аас ирсэн 6 оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 185 боллоо.
  • 2020.06.04: Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо.
  • 2020.06.05. Дөрвөн оюутан, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 191 болов.
  • 2020.06.06. Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 193 болов.
  • 2020.06.08: Ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 194 боллоо. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн.
  • 2020.06.12: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо.
  • 2020.06.18: Беларусийн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 201 боллоо
  • 2020.06.19: Алтанбулагаар орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 204 боллоо
  • 2020.06.21: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 206 болж байна.
  • 2020.06.22:  Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдол 213 боллоо.
  • 2020.06.23: Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ. Батлагдсан тохиолдол 215 боллоо.
  • 2020.06.25: "АНУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 216 болж байна"
  • 2020.06.26: "Өчигдөр Москвагаас ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 219 боллоо"
  • 2020.06.29: Зургаадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээн дээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 220 бүртгэгдлээ.
  • 2020.07.07: Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 бүртгэгдлээ.
  • 2020.07.12: Долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрснээр батлагдсан тохиолдол 230 боллоо.
  • 2020.07.14: 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 243 болж байна.
  • 2020.07.15: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрч 261 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.07.16: "Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 262 боллоо"
  • 2020.07.18: "Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
  • 2020.07.24: Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн. Батлагдсан тохиолдол 288 боллоо.
  • 2020.07.28: "Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 289 болж байна"
  • 2020.07.29: "Тусгаарлалтад байсан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 291 боллоо"
  • 2020.08.02: Афганистанаас ирсэн хоёр цэргийн алба хаагчийн дөрөв дэх давтан шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 293 боллоо
  • 2020:08.13: Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 297 боллоо
  • 2020.08.15: Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 298 боллоо
  • 2020.08.26: Хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 300 боллоо.
  • 2020.08.27: Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 301 болж байна.
  • 2020.09.01: Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт 304 тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.09.01: "Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 306 боллоо"
  • 2020.09.02: Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнээс коронавирус илэрч, 310-д хүрлээ
  • 2020.09.11: ОХУ-ын иргэн, ТИР машины жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 311 боллоо.
  • 2020.09.20: Нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 312 боллоо
  • 2020.09.22: Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 313-д хүрлээ
  • 2020.10.05: "Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрч, 314 дэх тохиолдол бүртгэгдлээ"
  • 2020.10.06: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрч, 315 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.10.11: ЭМЯ: Нэг хүний сорьцод коронавиусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 316 боллоо
  • 2020.10.12: "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 318 боллоо"
  • 2020.10.13: Өнөөдөр хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч, COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 боллоо
  • 2020.10.18: Дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрч, COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 боллоо.
  • 2020.10.20: Хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 326 боллоо
  • 2020.10.21: "Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо"
  • 2020.10.22: Монгол Улсад коронавирусийн халдварын 328 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.10.24: COVID-19 халдварын тоо өчигдөр 9-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 337 боллоо.
  • 2020.10.25: "Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, 338 дахь тохиолдол бүртгэгдлээ"
  • 2020.10.26: "Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 14 настай хүүхдээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 339 боллоо"
  • 2020.10.27: Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 340-д хүрлээ.
  • 2020.10.31: ЭМЯ: Зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 346 боллоо
  • 2020.11.02: Д.Нямхүү: Ачаа тээврийн гурван жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 349 боллоо
  • 2020.11.03: Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 350 дахь тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.11.04: Энэтхэгээс ирсэн нэг иргэний давтан болон ОХУ-ын нэг жолоочийн шинжилгээнээс COVID-19 илэрч, нийт тохиолдол 352 боллоо
  • 2020.11.05: Энэтхэгээс ирсэн дахин нэг хүнээс COVID-19 халдвар илэрч, 353 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.11.06: COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг эмчилж байсан сувилагчийн шинжилгээ болон Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 356 боллоо.
  • 2020.11.07: Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 357 боллоо
 
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [39.7.24.4] 2020/11/10
Наад сувилагч чинь тэр 19 ны хүмүүсд тараасан уим бишүү.яахаараа солонгосоос шинжилгээ хийлгээд эрүүл ирчихээд тусдаг бна аа.вирусс 6 хоног дээр илэрдэг гэж байсан.дэлхиыд бхгүй 20 хоногт илэрдэг бна аа ийм одон хоног хүний биед илрэхгүй хаана нь бдаг уим бэ.шу үүднээс тайлбарлаач
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.82] 2020/11/9
Karentin taviachee
0 | 0 Хариулах
Зочин [112.167.239.42] 2020/11/9
Ядах нь ээ 2 хүнийг нэг өрөөнд тусгаарлаачээ 4 хүн эрсдэл ихтэй бмаар юм
1 | 0 Хариулах
Зочин [112.167.239.42] 2020/11/9
Эрт илрүүлээд өвчинг тархаахгүй бх ёстой, энэ хэд нэг өрөөний 4 хүн гэдэг нь тодорхой. Эртхэн шинжилгээ авсан бол үнэхээр хариуцлагагүй мал хашиж бгаам шиг бөөнөөр нь хорихоо болимоор юм
3 | 0 Хариулах
Зочин [192.82.69.226] 2020/11/9
Орос жолооч нар оруулахаа больсон дээр шүүв Зүгээр төмөр замаар л ачаагаа ав л даа
2 | 1 Хариулах
Зочин [43.228.129.131] 2020/11/9
тусгаарлах хугацааг багасга гээд байсан хувиа бодсон хүмүүс үүнийг сайн уншмаар 20 дах хоног дээр илэрлээ гэж байна шүү
0 | 1 Хариулах
Зочин [23.106.56.54] 2020/11/9
Оросуудаа болиочээээ
2 | 1 Хариулах
зочин [202.126.90.68] 2020/11/9
бас хятадуудаа
0 | 0 Хариулах
IMPORT CORONAVIRUS [202.131.227.82] 2020/11/9
THE END MONGOLIA
0 | 3 Хариулах
Зочин [223.104.3.133] 2020/11/9
muu amtai tiiren be.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.246] 2020/11/9
GoM just making money from these flights. Everyone must be thoroughly tested before being allowed to board, citizens or not. Those infected must get treated in the country they live. Mongolia has been the recipient of a miracle so far, but the GoM is stretching it too far and taking to many chances. This schmaltzy nationalistic love may kill the whole nation!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.92] 2020/11/9
Quarantaine2
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.121] 2020/11/9
Karintin22
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.121] 2020/11/9
Karintilachee
1 | 1 Хариулах
хилээ нээ [220.125.129.173] 2020/11/9
хилээ нээгээчээ.. бид гадныхнаас юугаараа дутах ю бэ. дотооддоо алдая л даа.. бид ч гэсэн хүн дотооддоо алдах эрхтэй.. дотооддоо алдаж үзмээр л байнашд..
1 | 1 Хариулах
Covid [64.119.25.164] 2020/11/9
Bi sariin umnu baruuniii ornoos irsen. Karintind 20 honson. Uilchilj bsan humuus yamarch hamgaalalthui bsan. Bas bid hed bi bineesee virus haldsh bolomj mash bsan mergejliin hun bish murtluu tegj nasagdsan. Bi aldsan bh magadlal miniihaar 99%
3 | 1 Хариулах
Зочин [202.21.108.232] 2020/11/9
19-нд Сөүлээс ирсэн хүмүүс бүгд бие биенээ тоолоод тусгаарлалтандаа бүрэн байна. Эмнэлэг рүү авч явуулсан хүн алга. Арай худлаа айлгах тактик хэрэглэж байгаа юм биш биз дээ.
6 | 0 Хариулах
Зочин [103.57.93.223] 2020/11/9
Дотооддоо алдаагүй бгаа дээрээ гаднаас хүн зөөхөө болиочээ. Нэмэгдсээр эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй бол яах вэ. Дээр бгаа дарга нэртэй малнууд болиочээ. 3 сая иргэдийн чинь эрх ашиг гэж нэг юм бгаа шүү. Дотооддоо ард түмэн чинь байдгаараа болгоод л бна. Нислэгүүдээ зогсоо
5 | 4 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/11/8
сайн байцгаана ууе УОК гэдэг нь 1:Оросоос ширхэг ч хүн оруулахгүй байх; 2: Оросын Талын Тээврийн Жолооч Нар Ачаа Тээврийг Монголын Хилийн Бүсэд буулгах; 3: Буулгасан Ачаа Тээврт Маш Сайн Ариутгал Хийснийхээ Дараа Дотоодын Ачаа Тээврийн Жолооч Нараараа Ар Тал Руугаа буюу Монголынхоо Захиалагч Нарт Хүргэж Өгөх; гэхчлэн шуурхай араг хэмжээ, тактик боловсруулж болдоггүй юмуу.
3 | 1 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/11/8
сайн байцгаана уу?
0 | 1 Хариулах
Зочин [59.153.113.54] 2020/11/8
тусгаарлалт гэж 1 өрөөнд 4 5 аар нь хоричихоод ирсэн өдөр нь 1 шинжилгээ аваад 20 дох хоног дээр нь шинжилгээ авахаар чинь хамт байгаа хүмүүс нь халдвар авахгүй яахийн
12 | 1 Хариулах
123 [202.21.108.10] 2020/11/8
Дотроо алдаагүй байж шууд хаа, карантил гэхээ болиоч ээ ЗДА
4 | 8 Хариулах
Зочин [202.55.188.45] 2020/11/8
Dotooddoo aldsan, odoo oroitoogui deeree karentin taviachee, daraa ni haramsaad barahgui yum bolno shuu
8 | 7 Хариулах
Зочин [202.9.46.54] 2020/11/8
энэ муу нарангэрэл яшка одоо болиосой, мэдлэг чадвартай хүнд ажлаа өгөөч ээ [хориотой үг] минь
1 | 7 Хариулах
Зочин [66.181.161.92] 2020/11/8
Quarantaine aa tawiachee ene tgeed tsoohn too yu 362 dotroo bas hetsuu bnshude
4 | 7 Хариулах
Зочин [221.241.108.130] 2020/11/8
362 ih bj magadguich, zgrl batlagdsan tohioldol 310 heden orchim humuus edgersen uchir yg odoo bol 50n heden esvel 40n heden hunl emchluulegdej bga bh
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.123] 2020/11/8
Бүүр нэг арчаагүй алууд шдээ та нар амраачихаар юу нь тийм хэцүү байгаан бэ
6 | 2 Хариулах
иргэн [66.181.161.123] 2020/11/8
Карантийлахгүй бол энэ асуудал арай хэтэрлээ юу гэсэн үг юм бэ? 361 бага тоо биш шүү!!!! Нэг мэдсэн 3 сая болцон толгойгоо маажцан арчаагүй алуудараа дуудагдцан явж байхав дээ хар эргүү ацнууд
6 | 7 Хариулах
Зочин [202.9.46.159] 2020/11/8
Оросоос ирсэн ачааг хил дээр хүлээн авах боломжгүй юу? Жолоочийг нэвтрүүлэхгүйгээр?
5 | 0 Хариулах
зочин [192.82.72.233] 2020/11/8
тѳрийн нэр барьж ямар их зүйл нууж байгаа бол ѳѳрсдийнхѳѳ гаргасан алдаа завхралыг
5 | 1 Хариулах
Зочин [192.82.70.92] 2020/11/8
Gadagshaa nislegee zogsooj hilee buren haagaachee
3 | 6 Хариулах
Зочин [192.82.70.92] 2020/11/8
Karentilaachee
6 | 7 Хариулах
Зочин [103.57.93.223] 2020/11/9
Дотооддоо алдаагүй бна сүржин новшоо.
4 | 2 Хариулах
зочин [192.82.72.233] 2020/11/8
манай тѳрд оюунлаг хүн байгаа юм болов уу даа нэг их чадал тэнхээтэй улс шиг хүн оруулаад л байдаг
3 | 4 Хариулах
Зочин [43.242.243.216] 2020/11/8
гаднаас хүн авхаа оруулхаа боль хамаг юмаа анхных шигээ хааж карантил
5 | 8 Хариулах
Noone [43.242.243.148] 2020/11/8
Tgd karantilahgumu? Ulam nemegdeedeshd
2 | 6 Хариулах
Зочин [103.212.119.31] 2020/11/8
gaduur xyanalt shalgalt yavuulaach ee. tarxsan xoino ni yaj ch chadaxgui shuu. Niigmeeree temtsex segiilex albadlagiin arga xemjee zoxion baiguulaach ee. xevshtel ni
1 | 4 Хариулах
Зочин [64.119.27.32] 2020/11/8
gadaad oron diilehgyi baihad yasan ch hetsy um gadnaas zuuwurluhuu boliochee gadnaas oruulj irehee bolichih bid taiwan baimaar baina
2 | 4 Хариулах
Зочин [64.119.22.189] 2020/11/8
Хилээ түр боловч хаагаачээ Нэг их бүгдийг нь эмчилчидэг ид шидтэй гэж өөрсдийгөө бодоод байгаамуу хаашаа юм гаднаас оруулж ирээд салахгүй юм.Төрөлх казахуудынхаа нутагт Казахстан нутагтаа байгаа казахуудыг хүртэл Монголруу чирч ирээд байх юм. Эхнээсээ эмч сувилагч нар халдвар аваад эхэллээ, огцом ихэсвэл дийлэх үү та нар
8 | 4 Хариулах
Зочин [202.9.41.17] 2020/11/8
Дотооддоо алдахгүй гэсэн ганц шугамаа бариад эмч мнэлгиин ажилчидмаш их чармайж байгаа тэднииг амрааж бас дархлааг нь анхаарч инжилгээнд сайн хамруулаа.Өвчинтэй тулж ажилладаг эмч сувилагч нар тун богино насалдаг шүү.тэднииг анхаармаар.ажлын ачааллыг сайн зохион байгуулах хэрэгтэй.Худлаа мөнгө өгсөн л гэх юм.мөнгөөр хэмжигдэхгүй ганцхан амьдрах нас шүү
8 | 0 Хариулах
Зочин [73.209.197.5] 2020/11/9
Songolt bsn! Uursdiih ni songoson meregjil!!!
1 | 1 Хариулах
zochin [66.181.168.131] 2020/11/9
Teglee ged hamgiin turuund uh gej baigaa um uu huvia hicheesen umbe yasan.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.106] 2020/11/8
19 20 дахь хоног гэж худлаа буруу мэдээллээр тархи угаах юм. 12 13 хоног дээр нь ковидын тестээ авалдаа. Тэгэхгүй бол 20 хоног хүртлээ наад хүмүүс мэдэхгүй вирусээ тараах магадлалтай штээ.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.161.92] 2020/11/8
Olon niityn gazraar yaj ywahq bh ymbe hicheel srguuli haagaagu bhd ter chn ch bas olon niityn gazar shd ywhyg hussnde ywaad bgaamu aidastai l srguulidaa ywj bn. Turdee ch bltugai quarantainaa tawiachde guij bn
5 | 2 Хариулах
Зочин [202.126.89.180] 2020/11/8
20 дахь хоног дээр нь илэрсэн гэхээр тусгаарлалтын хугацааг 28 хоног болгох нь зөв байх. Бид дотроо алдвал хиараараа үхэх нь тодорхой тийм болхоор хараа хяналтаа чангатгах нь зөв. Хөсүт д ажиллаж байгаа толгой эмч нар нь хүртэл бид нар удахгүй 11 12 сард алднаа гэж ярьцгааж байна
3 | 9 Хариулах
Зочин [202.9.41.17] 2020/11/8
Доорх зочин зөв санал гаргажбайна.гаднаас зогсоогоодхилээр нэвтрэхииг шүү.мөнсургууль цэцэрлэгээ 14 хоног амрааж .ажиллаж буй эмч сувилагчаа тандалтаа сайн хииж тэд ядарч байгаа шүү.маск зүхэд амьсгаа давхцаад шил цантаад ямар бэрх байна.тэднии битүү хувцас бодохоос аймаар байна шүү.байдал ямар байгаад тандалт хиичхмээр байна.
1 | 5 Хариулах
Irgen [66.181.161.55] 2020/11/8
Каретиндаа орох нь зүйтэй байхаа. Иргэд маскгүй явах нь ихсээд байна
9 | 5 Хариулах
Зочин [202.21.108.58] 2020/11/8
Онцгой анхааралтай байх үе ирлээ гээд байх юм. Хөл хориогоо эхлүүлэхгүй бол наад үгийг чинь олонх нь огт хэлэлцэхгүй. Олон нийтийн газраар маскгүй хүмүүс олширсон байна. Ядаж үйлчилгээний газрууд маск зүү, зүүхгүй бол оруулахгүй гэх мэтээр арга хэмжээ авч эхлээчээ. Эсвэл зүгээр бол хүмүүсийг битгий ингэж сандаргаад бай. Яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дүлэгнээд байх юм.
5 | 5 Хариулах
Зочин [66.181.187.110] 2020/11/8
Нислэгүүдийг түрдээ зогсоож дотоод байдлаа харах хэрэгтэй боллоо. Эмч сувилагч ажилтнууд хавраас хоыш ажил хорио ажил хорио гэсээр маш их ядарч байгаа. Хэсэг зуур завсарлах нь зүйтэй. Сургуулиудыг 2 долоо хоног амрааж байдлыг тандах ёстой
8 | 7 Хариулах
import [66.181.189.197] 2020/11/8
import covid of russia
4 | 0 Хариулах
irgen [202.126.89.116] 2020/11/8
карентин эхлүүлээчээ [хориотой үг]
16 | 14 Хариулах