ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Монголд ирсэн Францын иргэнээс коронавирус илэрчээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улсын онцгой комисс хуралдаж гаргасан шийдвэрүүдийнхээ талаар мэдээллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Урьд шөнө гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн мэдээлэл ирлээ. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07: 00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэн 57 настай эрэгтэйгээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Бид урьдчилсан байдлаар коронавирусийн халдвартай гэж үзэж байгаа. Давтан шинжилгээ авна.

Тухайн иргэн Монголд ирснийхээ дараа эхлээд Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзсан байна. Гуравдугаар сарын 2-нд ирээд 7-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан гэлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1500
Зураг
ХАРАМСАЛТАЙ
624
Зураг
БУРУУ
64
Зураг
ТЭНЭГЛЭЛ
31
Зураг
ГАЙХМААР
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
5
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.