Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр "ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн оношлогооны төвүүдэд 209 шинжилгээ хийсэн. Эдгээрт коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 9 сорьцонд хийсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.
Мөн Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 хүний шинжилгээг хийсэн, коронавирус илрээгүй байна.
ХӨСҮТ-д тусгаарласан 30, ажиглах байранд байгаа 137 нийт 167 хүнд давтан шинжилгээ хийснээс 166-д коронавирус илрээгүй.
Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм.
Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 9 болж нэгээр нэмэгдсэн. Франц иргэний биеийн байдал сайн байгаа" гэв.
Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын 38 тохиолдол бүртгэгдэж байна.
Видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!