Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-д тархалт эрчимтэй нэмэгдсэн бөгөөд өвчний оргил үе болоогүйг судлаачид анхааруулж байна"

ikon.mn
2020 оны 4 сарын 26
iKon.MN

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/234350747672625/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирус 213 улсад өвчин бүртгэгдэж нийт 2.9 сая хүнд халдвар тархаж, 203 мянган нас барсан байна. 

ОХУ тэр дундаа Москва хотод өвчлөл нэмэгдэж байна. ОХУ-ын коронавирусийн халдварын нийт тохиолдол 74 мянга болсон. Нас баралт өнгөрсөн хоногт 66-аар нэмэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болов.

ОХУ-д өвчлөл нэмэгдэж байгаа нь хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж чадахгүй, иргэд дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор гадуур их явах мөн улирлын томуугийн шинж тэмдэгтэй андуурч өвчнөө хүндрүүлж байна. Гуравдугаарт, тохиолдлын 50 хувь нь шинж тэмдэггүй өвчилж байгаа нь иргэд эмнэлгийн байгуулагад хандахгүй байхад нөлөөлж байна гэж үзэж байгаа. Москвагаас гадна Эрхүү, Буриад, Халимагт халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Монголд 119 дугаартай утас 24 цагаар ажиллаж байгаа. Гадаадын зургаан улсаас монгол иргэд зөвлөгөө авсан. Энэ дундаас Монгол Улсын нэг иргэн нэмж коронавирусийн халдвар эерэг гарсан байна. Гэхдээ тухайн иргэний өвчлөл хөнгөн хэлбэртэй байгаа тул гэрээр эмчлүүлж байгаа.

Манай улсын хувьд 743 хүн ажиглалтад байна” гэж мэдээллээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “ОХУ-д өнгөрсөн хоногийн хугацаанд 6,000 тохиолдол нэмэгдсэн байна. Дөрөвдүгээр сар гарснаар ОХУ-д тархалт эрчимтэй нэмэгдсэн бөгөөд өвчний оргил үе болоогүйг судлаачид анхааруулсаар байна” гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.