Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 42 боллоо

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг танилцуулж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй

Тэрбээр "Өчигдөр гурван лабораторид нийт 44 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс хоёр нь сэжигтэй тохиолдол байсан. Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй.

Харин тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Тухайн хүнээс тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрч, шинжилгээ авахад коронавирус илэрлээ.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа

Ингээд батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа. Эмчилгээ үргэлжилж байна.

Тандалтын зорилгоор Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулж хийсэн долоон шинжилгээнд коронавирус илрээгүй" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.08/

https://www.facebook.com/iKonNews/videos/167346201329416/

Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 41 тохиолдол 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.