Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдлээ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон хариуг мэдээллээ.

"Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдлээ.

Шинжилгээ хийсэн таван лаборатори

  • ХӨСҮТ- 2
  • ЗӨСҮТ-1
  • Дорнод-1
  • Дархан-Уул-1.

Мөн Ховд аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж байгаа. Ачаалал нэмэгдээд ирвэл ЭХЭМҮТ-д шинээр лаборатори ажиллуулахад бэлэн болсон.

Шинжилгээний хариу

  • Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Дорнод аймаг дахь "Петрочайна Дачин тамсаг" компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн байсан. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Ингэхэд хариу нь нэмэх гарсан байсан. Харин лабораторийн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй. 
  • Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй.
  • Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.

Халдвар авсан Турк улсын иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа

Халдвар авсан хүмүүсээс 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоо 28 хүн эмчилгээнд байна. Халдвар авсан Турк улсын иргэн өнөөдөр эмнэлгээс гарч, дараагийн хяналтад шилжлээ. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарлаа".

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/629918270929506/

Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 40 тохиолдол 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.