Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад шинэ коронавирусийн 34 дэх тохиолдол бүртгэгдлээ

ikon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас шуурхай хэвлэлийн хурал хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/537700643462320/

ЭМЯ-ны мэдэгдэж буйгаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол шинээр бүртгэгджээ. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол иргэн юм байна. 

Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан, эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тусгаарласан талаар ЭМЯ мэдээллээ. Мөн хамт явж байсан эхнэрт нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа ч тусгаарлан, ажиглалтад авах юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна.

Өвчлөл бүртгэгдсэнээс хойш хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй" гэв.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот хүртэл явсан өгүүлэмжтэй аж.

Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 33 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.