Эрүүл мэндийн яамнаас шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.
/2020.03.16 22:50 цаг/
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, коронавирусийн халдвар илэрлээ.
Эдгээр хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Халдвар гарсан улс орноос иргэдээ авчирч байгаа тул эрсдэл байгаа гэж тооцоолсны дагуу бэлтгэлээ хангасан байсан. Иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа.
Францаас Берлинээр дамжин ирсэн хүний биеийн байдал хүнд байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарласан" гэв.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсад гарах нь цаг хугацааны асуудал байсан тул иргэддээ зөвлөгөө зөвлөмжийг тогтмол хүргэсээр байна. Иргэдээ тайван байхыг хүсэж байна. Айж сандарч дархлаагаа бүү унагаарай" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!