Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: "Интермед" эмнэлэгт эмчлүүлж буй иргэний хурдавчилсан оношлуурын хариу эерэг гарсан. PCR шинжилгээгээр баталгаажуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны 4 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр ХӨСҮТ-; 341 хүний шинжилгээ хийлээ. Тандалтын 11 сорьцод коронавирус илрээгүй. Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс тандалтын зорилгоор авсан сорьц юм. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн өчигдөр 341 хүнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 154 хүнд эмчилгээ, хяналт, ажиглалт, тандалт, лабораторийн шинжилгээ хийгдэж байна. 

69 настай хүний ойрын гурван хүнийг "Интермед" эмнэлэгт тусгаарласан

Өнөө өглөө үүрээр 05:00 цагт "Интермед" эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай иргэн амьсгал бачууран, сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй. Эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар тухайн иргэнээс шинжилгээ хийхэд эерэг гарсан. Энэ хариуг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна.

Халдвар судлалын буюу тандалтын тооцооллоор гайгүй байх гэсэн төлөвтэй байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Тооцоод үзэхэд хүүхэд нь ирээд 2 сар гаруй болсон. Хэрэв коронавирусийн халдварын нууц хугацаа байсан бол илрэхээр хугацаа. Гэхдээ 69 настай хүний ойрын гурван хүнийг тэнд нь тусгаарласан. "Интермед" эмнэлгийнхэнд ХӨСҮТ-өөс зөвлөгөө өгөөд хянаж байна. Үдээс хойш шинжилгээний хариу гарна" гэсэн мэдээллийг өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/161108328587498/?v=161108328587498¬if_id=1587437907301695¬if_t=live_video

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.