Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцуулж байна.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний хүний шинжилгээг буюу 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторид хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ. Сэлэнгэ, хойд хилээр орж ирсэн тээврийн жолооч нарын шинжилгээг Дархан-Уул аймагт хийж, хариу гарангуут ажилд нь оруулах ажлыг зохион байгуулж байна. Дархан-Уул аймагт нээсэн лаборатори нь ХӨСҮТ-ийн лабораторийн хэмжээний хүчин чадалтай.

Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Нийслэлийн Улсын нэгдсэн төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг болон нийслэлийн таван дүүргийн эмнэлгээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийн сорьцыг цуглуулж шинжилгээ хийсэн юм.

Нэг сайн мэдээ дуулгахад Туркийн иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Эдгэрсний дараа өөр байр руу хянагдах ёстой байсан ч өөрсдийн саналаар ХӨСҮТ-д хяналтад байж байгаад гэрийн хяналтад шилжлээ.

Өнөөдрийн батлагдсан тохиолдол ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдаж байсан

Бид давтан шинжилгээ хийж байгаа. Үүнээс ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан. Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд илэрлээ гэдгийг та бүхэн анхаарах ёстой. ХӨСҮТ-д гол хүмүүсээ тусгаарласан нь онолоо. Өнөөдрийн батлагдсан тохиолдол ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдаж байсан. Нууц хугацаа байгаа учраас хэд хоногийн дараа давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрч байна. Ийм учраас хүмүүс тусгаарлалтын 21 хоногийг онцгой анхаарч өөрийгөө сайн хянаж байх нь зүйтэй. Хяналтын хугацааг тээршээж болохгүй. 

Анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй, бээлий өмсөж байхыг дахин хэлье" гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/3725929500810525/?v=3725929500810525¬if_id=1587694274048764¬if_t=live_video

Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 35 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.