Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Нэг хүний сорьцод коронавиусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 316 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 316 боллоо.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д уг өвчний улмаас зургаан хүн эмчлэгдэж байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүндэвтэр, таван хүний биеийн байдал хөнгөн байна.

 

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 315 тохиолдол:

  • 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
  • 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлэв.
  • 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. 
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 
  • 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
  • 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
  • 2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
  • 2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.
  • 2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.
  • 2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ. 
  • 2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.
  • 2020.05.17. ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас коронавирус илэрч, 136 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.18:  Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 140 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.22: ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.05.27: Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд 148 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.28: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
  • 2020.05.29: Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 179 бүртгэгдлээ.
  • 2020.06.01: ОХУ-аас ирсэн 6 оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 185 боллоо.
  • 2020.06.04: Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо.
  • 2020.06.05. Дөрвөн оюутан, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 191 болов.
  • 2020.06.06. Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 193 болов.
  • 2020.06.08: Ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 194 боллоо. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн.
  • 2020.06.12: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо.
  • 2020.06.18: Беларусийн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 201 боллоо
  • 2020.06.19: Алтанбулагаар орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 204 боллоо
  • 2020.06.21: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 206 болж байна.
  • 2020.06.22:  Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдол 213 боллоо.
  • 2020.06.23: Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ. Батлагдсан тохиолдол 215 боллоо.
  • 2020.06.25: "АНУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 216 болж байна"
  • 2020.06.26: "Өчигдөр Москвагаас ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 219 боллоо"
  • 2020.06.29: Зургаадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээн дээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 220 бүртгэгдлээ.
  • 2020.07.07: Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 бүртгэгдлээ.
  • 2020.07.12: Долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрснээр батлагдсан тохиолдол 230 боллоо.
  • 2020.07.14: 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 243 болж байна.
  • 2020.07.15: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрч 261 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.07.16: "Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 262 боллоо"
  • 2020.07.18: "Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
  • 2020.07.24: Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн. Батлагдсан тохиолдол 288 боллоо.
  • 2020.07.28: "Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 289 болж байна"
  • 2020.07.29: "Тусгаарлалтад байсан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 291 боллоо"
  • 2020.08.02: Афганистанаас ирсэн хоёр цэргийн алба хаагчийн дөрөв дэх давтан шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 293 боллоо
  • 2020:08.13: Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 297 боллоо
  • 2020.08.15: Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 298 боллоо
  • 2020.08.26: Хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 300 боллоо.
  • 2020.08.27: Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 301 болж байна.
  • 2020.09.01: Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт 304 тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.09.01: "Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 306 боллоо"
  • 2020.09.02: Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнээс коронавирус илэрч, 310-д хүрлээ
  • 2020.09.11: ОХУ-ын иргэн, ТИР машины жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 311 боллоо.
  • 2020.09.20: Нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 312 боллоо
  • 2020.09.22: Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 313-д хүрлээ
  • 2020.10.05: "Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрч, 314 дэх тохиолдол бүртгэгдлээ"
  • 2020.10.06: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрч, 315 дахь тохиолдол бүртгэгдлээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.