Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Үдээс хойших шинжилгээгээр коронавирусийн халдварын 37 тохиолдол нэмэгдэж, 98 боллоо

ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр үдээс хойш гарсан шинжилгээний хариуг танилцуулж, 16:46 цагт мэдээлэл хийв.

Тэрбээр “Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу ЭЕРЭГ гарлаа.

Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илрээд байсан. Ингэснээр өчигдөр ОХУ-аас ирсэн сонсогчдоос халдварын 55 тохиолдол илэрлээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдэж байна.

Үүнээс 15 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол одоогоор 83 халдвартай иргэн эмчлэгдэж байна" гэв.

2020 оны тавдугаар сарын 13-н буюу өчигдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотод суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн юм. Одоогийн байдлаар тэдний 55-аас нь коронавирусийн халдвар илрээд байна.

ШУУД ҮЗЭХ:

/2020.05.14. 16:46 цаг/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2905826272838080/

Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн 61 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.