ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 357 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. 

2020 оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол нэгээр нэмэгдэж нийт 357 болсон байна.

Үүнээс өнөөдрийн байдлаар 314 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 43 хүн эмчилгээнд байгаа юм.

Өнөөдөр илэрсэн тохиолдлын талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн" гэлээ.

 

Дэлхий дахинд:

 

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 356 тохиолдол:

  • 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
  • 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлэв.
  • 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. 
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 
  • 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
  • 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
  • 2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
  • 2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.
  • 2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.
  • 2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ. 
  • 2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.
  • 2020.05.17. ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас коронавирус илэрч, 136 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.18:  Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 140 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.22: ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.05.27: Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд 148 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.28: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
  • 2020.05.29: Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 179 бүртгэгдлээ.
  • 2020.06.01: ОХУ-аас ирсэн 6 оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 185 боллоо.
  • 2020.06.04: Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо.
  • 2020.06.05. Дөрвөн оюутан, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 191 болов.
  • 2020.06.06. Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 193 болов.
  • 2020.06.08: Ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 194 боллоо. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн.
  • 2020.06.12: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо.
  • 2020.06.18: Беларусийн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 201 боллоо
  • 2020.06.19: Алтанбулагаар орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 204 боллоо
  • 2020.06.21: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 206 болж байна.
  • 2020.06.22:  Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдол 213 боллоо.
  • 2020.06.23: Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ. Батлагдсан тохиолдол 215 боллоо.
  • 2020.06.25: "АНУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 216 болж байна"
  • 2020.06.26: "Өчигдөр Москвагаас ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 219 боллоо"
  • 2020.06.29: Зургаадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээн дээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 220 бүртгэгдлээ.
  • 2020.07.07: Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 бүртгэгдлээ.
  • 2020.07.12: Долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрснээр батлагдсан тохиолдол 230 боллоо.
  • 2020.07.14: 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 243 болж байна.
  • 2020.07.15: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрч 261 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.07.16: "Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 262 боллоо"
  • 2020.07.18: "Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
  • 2020.07.24: Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн. Батлагдсан тохиолдол 288 боллоо.
  • 2020.07.28: "Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 289 болж байна"
  • 2020.07.29: "Тусгаарлалтад байсан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 291 боллоо"
  • 2020.08.02: Афганистанаас ирсэн хоёр цэргийн алба хаагчийн дөрөв дэх давтан шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 293 боллоо
  • 2020:08.13: Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 297 боллоо
  • 2020.08.15: Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 298 боллоо
  • 2020.08.26: Хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 300 боллоо.
  • 2020.08.27: Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 301 болж байна.
  • 2020.09.01: Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт 304 тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.09.01: "Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 306 боллоо"
  • 2020.09.02: Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнээс коронавирус илэрч, 310-д хүрлээ
  • 2020.09.11: ОХУ-ын иргэн, ТИР машины жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 311 боллоо.
  • 2020.09.20: Нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 312 боллоо
  • 2020.09.22: Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 313-д хүрлээ
  • 2020.10.05: "Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрч, 314 дэх тохиолдол бүртгэгдлээ"
  • 2020.10.06: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрч, 315 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.10.11: ЭМЯ: Нэг хүний сорьцод коронавиусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 316 боллоо
  • 2020.10.12: "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 318 боллоо"
  • 2020.10.13: Өнөөдөр хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч, COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 боллоо
  • 2020.10.18: Дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрч, COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 боллоо.
  • 2020.10.20: Хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 326 боллоо
  • 2020.10.21: "Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо"
  • 2020.10.22: Монгол Улсад коронавирусийн халдварын 328 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.10.24: COVID-19 халдварын тоо өчигдөр 9-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 337 боллоо.
  • 2020.10.25: "Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, 338 дахь тохиолдол бүртгэгдлээ"
  • 2020.10.26: "Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 14 настай хүүхдээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 339 боллоо"
  • 2020.10.27: Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 340-д хүрлээ.
  • 2020.10.31: ЭМЯ: Зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 346 боллоо
  • 2020.11.02: Д.Нямхүү: Ачаа тээврийн гурван жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 349 боллоо
  • 2020.11.03: Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 350 дахь тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.11.04: Энэтхэгээс ирсэн нэг иргэний давтан болон ОХУ-ын нэг жолоочийн шинжилгээнээс COVID-19 илэрч, нийт тохиолдол 352 боллоо
  • 2020.11.05: Энэтхэгээс ирсэн дахин нэг хүнээс COVID-19 халдвар илэрч, 353 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.11.06: COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг эмчилж байсан сувилагчийн шинжилгээ болон Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 356 боллоо.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
75
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.21.148] 2020/11/7
20 jil nuursnii utaand hordson hotiinhonii uushig gej abah yumgui bolson odoo yaandaa, gertee suugaad bltai bish
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.132] 2020/11/7
оросууд эх орныг минь вирусээр бужигнуулж байна шүү манай дарга нар орос ахаас айгаад бусад оронд буруугаа тохоод суужийн
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.126] 2020/11/7
Хүн гаднаас зөөхөө зогсоо
4 | 2 Хариулах
Oyutan [66.181.161.84] 2020/11/7
Korona gas change ylaghq bgaam bishuu haniad huredd bie taaguu blood bn geed hed hedn udaa ochhoor barag uzeegu bj l ene emnuydg uu l gehy tgeed ch zgerr blohq bn karantil2
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.12] 2020/11/7
Quarantine
0 | 2 Хариулах
Иргэн [192.82.70.174] 2020/11/7
Зарим нөхдүүд Карентилвал эдийн засаг хэцүүдэнэ гэж юу яриад байгаанбэ? хүүхдүүдээ хараад гэрт байснаас ажилаа хийж эдийн засгаа эргэлдүүлнэ ч гхшг корона дотроо алдаад эхэлвэл та нарын эдийн засаг эргэлдүүлэх цалин чн зүгээр хэдхэн.ш ганц удаа-н маск болно шүү 1ш нь л бараг 3000төг болж байсан, гай таарч тэгээд ковид авчвал тгд ямр юмаара эдийн засаг байхв бүх мөнгө чинь нөгөө үнэтэй эм тариандаа явах байх. Улсын эмнэлэг ачааллаа дийлэхгүй хувийхруу яваад нөгөө цалин чн урсаж өгнөдөө. Хэрвээ тэгээд монгол дотроо алдчих юм бол манай улсын эдийн засаг угаса хямрана манайх байтугай улс орнууд ковидоос болж э.з нь хямраад байхад манайхшиг үйлдвэрлэгч бус орон бол хамаг мөнгө нь л гадагшаа явах байх!!! адаглаад эм тариа нөгөө халуун хэмжигчээ хүртэл гаднаас шүүдээ!!! тэгээд бодоцгоо2 ДОТРОО АЛДАХААС ӨМНӨ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ!!! КАРЕНТИЛАХ ХЭРЭГТЭЙ!!!
7 | 3 Хариулах
Иргэн [192.82.70.174] 2020/11/7
Одоо л Карентийлах хэрэгтэй!!! ЕБС гэлтгүй их дээд сургуулиуд-г ч карентилах хэрэгтэй их дээд сургуулийн ойролцоо бөөн бөөгнөрөл Оюутанууд сургууль дээрээ ханиад томуу эсвэл ковид аваад гэрлүүгээ зөөвөрлөөд байвал ганц ебс карентилаад яахавдээ. Гадаадын хөгжилтэй орнууд барьж дийлэхгүй байгаа энэ аюултай вирус монголд дотроо алдвал 1 удаагын МАСК 3-5к, -Эмнэлэг бол зүглэлтгүй ачааллаа дийлэхгүй, -Эмч нар нь хүрэлцэхгүй, -Энгийн ханиад Ковидоо ялгахгүй, -Эм тариа нь бүүр олдохчгүй, -бөөн үймээн самуун. Манайхан цөөн хэдэн хүн эдгээчихсэн дотроо алдаагүй бгаа болохоор хөөрөөд, сүржигнээд эдр гд бхшг бна!!! Олноороо зэрэг өвдвөл нөгөө эдгээх эмч эм тариа нь хүрэлцэхгүййй шүү!!! Тэгээд л хүн амаа алдаад эхлэнэдээ. Тиймээс дотроо алдхаасаа өмнө л арга хэмжээ авсан нь дээр эртхэн Карентийлсан нь дээр!!!!
4 | 2 Хариулах
Зочин [117.136.0.190] 2020/11/7
Daraa n muulaad bdag hujaa naraasaa tuslamj guina.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.13] 2020/11/7
Haa saigui toglolt hiine gj zarlasan reklamdsan duuchid hamtlaguud.Ted nar mongogui bolsn gnee😂😂😂 butgii uzeerei iim hurts vyd dotroo neg aldchuul burhan mine bodoh ch husel alga hetsuu vy irehed amidraliin tuwshin dund dundas dooguur humuus l balrah ym bnlee ongorsn jil harahad ene duuchid ntr yah ch ugui tghrr huwi huwidaa anhaaraltai bmaar iluu dutuu ymand ywaad ch demii ajil ger ariun tsewer
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.71] 2020/11/7
Чи өөрөө л үзэхээ байчих. Хүүхдүүдээ хичээлд нь битгий явуул. Өөрөө гэртээ хараад суу, өөрөө хичээлийг заачих. Дотоодод халдвар тархаагүй манайх байтугай, халдвартай улс хүртэл аль болох бүх юмаа хэвийн байлгах гэж хичээж байна. Тэд тэнэг болохоороо ингэж байгаа гэж бодож байна уу?
1 | 1 Хариулах
Zochin [202.126.90.96] 2020/11/7
Aruytgal halsvarguijilt hiihgui bgaa ni bishuu hotod
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.84] 2020/11/7
Шууд карантил2
2 | 3 Хариулах
Ub [202.126.90.96] 2020/11/7
Russian corona
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.13] 2020/11/7
Yag iim degdej ehleed bga hurts vyd gadnaas tur oruulahaa zogsooj bolohgui yu mongoliin eruul mendiin salbar yu bileedee bnga zooworlogdoj bna deerees n suwilagch owchin awsn bsn ene bol hugatsaanii l asuudal bsanda ugasa hureh n todorhoi l bsn
3 | 2 Хариулах
Зочин [66.181.188.164] 2020/11/7
Үгүй халдвар алдахгүй байх бүрэн боломжтойг 11 сарын 5 хүртэл ажилласан түүх батална. Харин энэ удаа алдаа гаргасан.
2 | 1 Хариулах
Oyutan [66.181.161.84] 2020/11/7
Quarantaine2 odoo l yg heregte bn odr blgn l nemegdeed bn ofoo hul horiogoo changatgaad ehluulh ym bishuu tsahimaara ch boltugai oryoo уок одоо л шийдвэрээ гарга
3 | 2 Хариулах
Зочин [103.212.119.144] 2020/11/7
Дэлбэрч алдаад төр эргэх байх. Ийм зүйл хүсээд байгаа УИХ, Засгийн газар шүү. Монголд шинжлэх ухааны ямарч нээлтийг хэвлэн нийтлэх аргагүй. Яагаад гэвэл чадваргүй дарангуйлагч нарын хуйвалдааны бүлэг Шинжлэх ухааны ард хоолоо олж идэх хэрэгсэл болгосон. Шинжлэх ухаанд шинэчлэл зайлашгүй. Төрийг солихгүйгээр шинэчлэл явагдахгүй.
2 | 1 Хариулах
Irgen [124.158.96.178] 2020/11/7
Karantine2 Udur bolgon nemegdej bgaa
2 | 2 Хариулах
Зочин [103.212.119.160] 2020/11/7
Хаанаас гарсанаа хэлэхгүй энэ мэдээлэл чинь нийгэмд сандрал, түүнээс үүдсэн эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй байна. Үүниыг мэдээлээгүй яамныхны буруу юу эсвэл сэтгүүлчийн буруу юу?
5 | 1 Хариулах
Oyutan [66.181.161.89] 2020/11/7
no1 eruul mend no2 bolowsrol (quarentine) ?
2 | 1 Хариулах
Нараа [103.26.195.58] 2020/11/7
Нэгээр нэмэгдсэн нь гаднаас дамжин ирсэн юм уу? эсвэл дотоодоос юм уу? дэлгэрэнгүй бичмээр байна аа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.84] 2020/11/7
Quarantaine2 mrgaashnaas bsn ch yhw eruul mend chuhal bzdee nuuh hereggu
8 | 2 Хариулах
Зочин [66.181.161.84] 2020/11/7
@эмя дэлгэрэнгүй мэдээлэл хийлдээ яг хаанаас гарчваа өдөр болон тайлбар хэрэгтэй болоод байна шүүдээ манай орон хэтэрхий сул бн .Чангатгах арга хэмжээ авхым бишүү одоо эрхэн хөл хориогоо эхлүүл л дээ
3 | 4 Хариулах
hvn [66.181.161.72] 2020/11/7
quarantine hergtei bn
5 | 4 Хариулах
Зочин [103.212.119.144] 2020/11/7
Эмч нарын багаас илэрсэн болов уу!!! Монголд магадлал статистикгүй дэглэм аюул тарина. Халдвар тархалтын тэгшитгэл бол магадлал статистикийн сонгодог бодлого юм. Монголчууд магадлалаа буруу бодож, буруу бүтэцээр ажиллаж байна.
4 | 1 Хариулах
Зочин [103.212.119.144] 2020/11/7
Эмнэлгийн дотоод халдварыг гаргахгүй байх бүтэц зохион байгуулалт халдвар нэгээр нэмэгдэх, хасагдах өөрчлөлт бүр өөр өөр байх ёстой.Үүнийг магадлал статистикээр бодно.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.165] 2020/11/7
Өчнөөн тээврийн жолооч нараас илрээд байхад УОК ямар хариуцлагагүй юм бэ өөр аргаар тээвэрлэх боломж гаргаач төмар зам нтр
6 | 0 Хариулах
Зочин [66.181.176.120] 2020/11/7
Yum bolgoniig tumur zamaar teeverleh bolomj bdggui ym teneg mine
1 | 1 Хариулах
Irgen [124.158.80.245] 2020/11/7
Quarntin
8 | 1 Хариулах
Зочин [64.119.22.251] 2020/11/7
Дотооддоо алдаагүй тул сургууль цэцэрлэг хэвийн байх ёстой. Маш олон хүүхэд эрсдэлд орох аюултай. Сувилагч хяналтад байсан
9 | 11 Хариулах
Зочин [64.119.21.237] 2020/11/7
Алдцы шдэ анхны тохиолдол гарцан
1 | 1 Хариулах
Зочин [64.119.21.237] 2020/11/7
Сургууль цэцэрлэгийг амраах хэрэггүй ч гэсэн хол хорионы арга хэмжээг авах хэрэгтэй наад зах нь ядаж 7 хоногийн талыг нь танхимаар талыг tv хичээл блгох нь др шү
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.84] 2020/11/7
Яаж ийм байдалд хэвийн байлга гж чадджийнаа эрүүл мэнд чухал бздээ олноороо нийлж сууж бгаад өвдөх үү тгээд алдцн хойно нь яахы тгээд эртхэн урьдчилан сэргийлэлт хийх хэрэгтэй байна өнөө маргаашдаа ч хөл хориогоо тогтоох хэрэгтэй бхд өдөр болгон нэмэгдэж байна заримыг нь ч нууж байгаа лдаа
4 | 1 Хариулах
Зочин [202.9.40.155] 2020/11/7
Мояа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.54] 2020/11/7
Эвгүйтэж эхэллээ дээ. Маск зүүх , зай барих, гараа угаах энээ тэрээ яасан бэ. Сахилга бат ер нь бол бүрэн алдагдсан
8 | 3 Хариулах
Зочин [124.158.70.92] 2020/11/7
hul horiogo changatgay
9 | 2 Хариулах
Зочин [66.181.161.84] 2020/11/7
Quarantaine2
15 | 5 Хариулах
Таны л төлөө [202.9.46.44] 2020/11/7
Маш муу байна,дотооддоо алдвал бид сүйрлээ.арга хэмжээ маш хурдан аваарай Засгийн газар❗️❗️❗️
14 | 4 Хариулах
b [64.119.20.223] 2020/11/7
Өдөр болго нь илэрдэг боллоо одоо л сулруулж тайвширч болохгүй шүү
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.75] 2020/11/7
Халдвартай хужаа хотоор нэг явсан бн болгоомжил гээд хүмүүс яриад бх юм үнэн боловуу
2 | 1 Хариулах
Зочин [66.181.188.164] 2020/11/7
Хятадуудын хийж байгаа үйлдэл бүрт ажиглалт хий. Тэдэнд итгэх арга байхгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.253] 2020/11/7
Teneg enetxegees biti xvn awaad bai
0 | 0 Хариулах