Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

2021.01.26: 13 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,656 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.26/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/721190808539452

“Өчигдөр улсын хэмжээнд 12,039 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан бол үлдсэн нь сүүлд гарсан голомтот халдвар болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байгаа юм.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,656 боллоо. Өнөөдрийн байдлаар 1,211 хүн эдгэрээд байгаа бол 432 хүн эмчлэгдэж байна.

           

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.