Гэрэл зурагчин С.Цацрал, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нарыг 2026 оны энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзан Соёлын элчийн гэрчилгээг нь гардуулав.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Цацралт нь баримтат гэрэл зургийн салбарт 40 гаруй жил ажиллах хугацаандаа Монгол орны түүх, соёл, нүүдэлчдийн өв уламжлал, байгалийн үзэсгэлэнг дотоод, гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа уран бүтээлч юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр нь шог зураг, дүрслэх урлагийн салбарт ажиллаж, үндэсний үнэт зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан сурталчилж байгаа билээ.
Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нар нь “Арт аялал” төслийнхөө хүрээнд Монголын түүх, соёлын өвийг эрэн сурвалжлах, судалгааны эргэлтэд оруулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллах юм.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
