Netflix: Physical Asia нэвтрүүлгийг 2027 онд үргэлжлүүлнэ
Netflix компани монголчуудын дунд хэдийнээ танил болсон Physical Asia нэвтрүүлгийн хоёрдугаар улирлыг 2027 онд хийхээр болсноо албан ёсоор зарлалаа.
Уг нэвтрүүлгийн эхний ангид Ази тивийг төлөөлсөн найман улсын баг хоорондоо өрсөлдсөн билээ. Оролцогчдын хувийн ур чадвараас гадна багийн хамтын ажиллагаа, стратеги чухал үүрэг гүйцэтгэж байв.
Тэгвэл нэвтрүүлгийн продюсер Жан Хо Ги хоёрдугаар улиралд цоо шинэ сорилтууд хүлээж байгааг мэдэгдэв. Өмнөх улирал шиг үндэстэн хоорондын өрсөлдөөнийг хэвээр нь хадгалах ч стратеги болон багуудын хооронд хийх тулааныг илүү шинэчилснээ зарлав.
Одоогоор тус нэвтрүүлэгт аль улсын багууд оролцох болон хэзээ нээлтээ хийх тов тодроогүй байна.
Хэдийгээр оролцогчдыг албан ёсоор зарлаагүй ч тус контентын захирал Ки Вон өмнөх нэвтрүүлгийн оролцогч орнууд илүү хүчирхэг, чансаатай өрсөлдөгчидтэй тулна гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Hyperbeast
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

