ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслол болно
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана.
Д.Сүхбаатарын талбайд
11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болно.
Блю Скай зочид буудалд
14:00-17:00 цагт ЖАЙКА-ын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын “Мэйнстрийм” холбоотой хамтран Түгээмэл хөгжил ТББ-аас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрахыг дэмжих төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаа болно.
Монголын уран зургийн галерейд
15:00 цагт Хөх хотод болсон олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдын зургийн үзэсгэлэн, нээлттэй олимпиадын шагнал гардуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

