Тэрбишийн АРИУНЗАЯА залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА боллоо
Өнөөдөр жүдогийн залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны Ташкент хотноо эхэлсэн юм.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн Тэрбишийн Ариунзаяа алтан медаль хүртлээ. Энэ жинд эмэгтэйчүүдээс хамгийн олон буюу 44 тамирчин хүч үзэхэд Т.Ариунзаяа "С" хэсэгт сугалаа таарч, эхний даваанд хийлсэн бол хоёрдугаар тойрогт Туркменистаны Медин Оразниязоваг, дараагийн шатанд Узбекистаны Маматова Райхонаг буулган авсан.
Улмаар хэсгийн аваргын төлөө Венесуэлийн Одрис Пачеког, хагас шигшээд Азербайжаны Хадижа Гадашоваг ялсан бол алтан медалийн төлөө Киргизийн Жанар Жолдошеваг илүүрхлээ.
Т.Ариунзаяа ийнхүү өсвөр, залуучуудад түрүүлсэн анхны Монгол жүдоч болж байна.
Өдгөө 18 настай манай жүдоч 2024 онд Перугийн Лима хотноо болсон өсвөрийн ДАШТ-д түрүүлж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
