У.Хүрэлсүх: Хоёр танхимтай парламенттай эсвэл Ерөнхийлөгчийн тогтолцоо руу ор

Н.Эрхбаяр, iKon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тогтолцооны талаар асуудал хөндлөө. 

Тэрбээр "Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй гэж хэлсэн. Хүрээгүй. Ерөнхийлөгч бол хэлсэндээ байдаг хүн шүү. Би хүнд худал ярьдаггүй, хулгай хийдэггүй. УИХ-ын гишүүд минь амьдрал үргэлжилж, улс төр явна. Улс төрийн тогтолцооны шинэчлэл дээр онцгой анхаарах цаг болсон.

Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн санал хураалттай давхар ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Бид Үндсэн хуулиа өөрчлөх юм уу гэж.

Шинэ Үндсэн хууль хийх хэрэгтэй. Хоёрхон сонголт байгаа.

Нэг бол хоёр танхимтай парламенттай, Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог тогтолцоо руу яв. Жишээ нь Герман байна. Нэг бол Ерөнхийлөгчийн тогтолцоо руу ор. Жишээлбэл АНУ, Франц байна. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдоод Ерөнхий сайдаа томилоод хариуцлагаа үүрдэг тогтолцоо байна. Энэ тогтолцоо дэлхийн дийлэнх ардчилсан оронд байгаа. Бид сайхан Үндсэн хуультай ардчилсан орон. 

Институт хоорондын янз бүрийн асуудлаас бол ажил цалгардаад явахгүй байгааг харж байгаа. 126 гишүүнтэй болоод юм сайхан болох болов уу гэсэн үр дүн харагдахгүй байна. Улам л асуудлаа шийдэж чадахгүй байна. 

Олон аргыг би дотроо бодож явсан. Тогтолцооны өөрчлөлт дээр та бүхэн ажиллах ёстой. Бүх ард түмнээс асуу. Үндсэн хуулиа өөрчлөх санал өгвөл тэгээд өөрчлөх ёстой" гэв.

ШУУД ҮЗЭХ: