ҮЙЛ ЯВДАЛ: Орон сууц захиалсан 500 иргэн байрандаа орж чадалгүй долоон жил болсон талаараа мэдээлнэ
"Блюскай"-д
09:00 цагт Монгол-Оросын хэвлэлийн мэдээлэл форум эхэлнэ. Энэхүү арга хэмжээнд хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагуудын болон төрийн байгууллагын төлөөлөл оролцоно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Яармагийн шинэ хотын захиргааны үүдэнд
11:00 цагт ХУД-ийн 21 дүгээр хороонд байрлах "Юникл таувер" ХХК-ын Ю-Апартмент хотхоны захиалагчид болох 500 иргэн байрандаа орж чадалгүй долоон жил болжээ. Иймд байрны захиалагчид дуу хоолойгоо захиргааны албан тушаалтан болон дарга нарт хүргэхээр жагсаал хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт "Юнимед Интернэйшнл" эмнэлгээс сошиал орчинд түгээд байгаа асуудлаар мэдээ мэдээлэл хүргэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

