ОХУ-ын уран гулгагчдад Финланд улс виз олгосонгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ долоо хоногт болох уран гулгалтын Гранпри тэмцээнд ОХУ-ын тамирчид оролцохгүй. Финланд улсад болох "Finlandia Trophy" тэмцээнд оролцохоор төлөвлөж байсан ОХУ-ын долоон уран гулгагчид зохион байгуулагч орноос виз олгохоос татгалзсан байна.

Олимпын хос төрөлд алтан медаль хүртэж байсан Анатасия Мишина, Александр Галиамов тэргүүтэй тамирчид нь визийн асуудлаар Финландад зочлохгүй гэдгийг ОХУ-ын уран гулгалтын холбоо албан ёсоор баталжээ.

Даваа гарагаас эхлэн Шенгений визтэй ОХУ-ын иргэдэд Финланд руу нэвтрэхэд зөвхөн тус улсын үндэсний ашиг сонирхолд чухал ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөл олгохоо Засгийн газар нь зарласан. Үүнд спортын үйл ажиллагаа хамаарахгүй болохыг тэд онцолсон юм.

ОХУ-ын уран гулгалтын холбооноос тамирчдыг нь хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тавигдах талаар мэдээлэл авсан даруйдаа холбогдох байгууллагаас тодруулсан боловч ямар нэг хариу аваагүй аж. Харин дараа нь ОХУ-ын тамирчид тэр дундаа Төвийг сахисан статустай байсан ч тус улсад нэвтрэх зөвшөөрөл олгогдохгүй болохыг Олон Улсын Уран Гулгалтын Холбоо (ISU)-ныхон мэдэгджээ.

Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонен өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ "ОХУ-ын тамирчдыг улсдаа нэвтрүүлэх нь Финландын олон улсын харилцаанд аюул учруулна" гэж байв. 

Хэдийгээр ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг сэргээсэн ч улс орнууд визийн маргаанаар хориглож байгаа анхны тохиолдол энэ биш. Канадын Засгийн газраас залуучуудын хоккейн ДАШТ-д оруулахгүй гэж мэдэгдсэн бол Норвеги, Польш улс нутагтаа болох ямар ч тэмцээнд ОХУ-ын тамирчдыг хүлээж авахгүй гэдгээ зарлаад буй. Польшууд цанын Дэлхийн Цомд оролцох орос тамирчдыг төвийг сахисан гэдгээ батлахыг шаардсан юм.

 

Эх сурвалж: Reuters