Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 14 гэмт хэрэг, зөрчил Шуудан илгээмжийн гаалийн газарт бүртгэгдсэн байна

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд шуудан илгээмжийн гаалийн газарт бүртгэгдсэн 38 гэмт хэрэг, зөрчлийн 14 нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой байсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.  

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын зөрчилтэй тэмцэх албаны дарга Д.Амартүвшин хэлэхдээ "Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт илэрч буй гэмт хэрэг, зөрчлийн үйлдэл тайлант хугацаанд буюу он гарсаар 38 гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг илрүүлэн, таслан зогсоож шалган шийдвэрлэсэн.

Үүний 14 гэмт хэрэг, зөрчлийн үйлдэл нь хар тамхи, мансууруулах бодисын төрлийн гэмт хэргийн үйлдэл байна. Тус үйлдлийг хууль хяналтын байгууллага шалган шийдвэрлэж байгаа. 

Гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг нуун далдлах арга хэлбэр нь цахим худалдаатай холбогдож, бусдын хувийн мэдээллийг ашиглах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хохирогч болохоос сэргийлэхийн тулд гаалийн харилцаанд оролцогчид хувийн мэдээллээ хамгаалах, бусдад дамжуулахгүй байхыг анхааруулъя" хэмээн зөвлөлөө.