Н.Наранбаатар: Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд хүн үзэхгүй

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Томуу, томуу төст өвчний улирлын ачаалалтай холбоотойгоор нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн 154 төв уртасгасан цагаар ажиллаж буй. Ингэхдээ эрсдэлт бүлгийн иргэдийн гэрт нь очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

Энэ тухай НЭМГ-ын дарга Н.Наранбаатар "Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахдаа хүн үзэхгүй. Зөвхөн өндөр эрсдэлтэй гурван бүлгийн иргэдэд гэрийн эргэлт, үзлэг, эмчилгээ, хяналт хийнэ. Уртасгасан цагаар ажиллахад шаардлагатай санхүүжилтийг ЭМЯ-наас шийдвэрлэж өгсөн.

0-18 нас хүртэлх хүүхдүүдийн томуугийн үүсгэгчид тохирсон 100,000 төгрөгийн эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс өгнө.

Харин найман дүүргийн 21 цэг буюу нэгдсэн эмнэлгүүд томуугийн бүсчилсэн хэлбэрийн үзлэг оношилгоог хийж байгаа" гэж мэдээлэв.

Гэрийн эргэлтээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах иргэд:

  • 0-5 насны хүүхэд болон 2025 онд томуугийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, өвчин хүндэрч байсан 35,000 гаруй хүүхэд
  • Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, архаг суурь өвчтэй иргэд
  • Гэрээр асаргаа, тусламж шаардлагатай иргэд буюу эмнэлэгт биечлэн очих боломжгүй, халамж, асаргаа зайлшгүй шаардлагатай иргэдийг эргэж, зөвлөгөө мэдээлэл өгөх, эмчилгээнд хамруулах, биеийн байдлыг хянах, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг аж.

Өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь болон холбогдох утасны дугаарууд:

  • Ажлын өдрүүдэд: 09:00-20:00 цаг
  • Амралтын өдрүүдэд: 10:00-17:00 цаг
  • Нийтээр амрах баярын өдрүүдэд: 10:00-16:00 цаг
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг