Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийхээр болжээ. 

УИХ-ын гишүүн, хотын дарга асан Х.Нямбаатар төрийн тэргүүний хөрөнгө орлоготой холбоотой асуудлын талаар удаа дараа олон нийтийн сүлжээнд мэдээлэл дэлгэж байсан.

Тэрхүү мэдээллийн хариуд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч "Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх мэдээлэл нь худал" гэдэг агуулгатай тайлбар өгсөн бол Авлигатай тэмцэх газраас " 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбогдуулан нэр бүхий иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгт нь хянан шалгалтын ажиллагааг явуулсан. Мэдүүлэг гаргагчийн хувьд Авлигын эсрэг хуульд зааснаар өөрөө болон гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн зөвөөр мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байсан. Энэ талаар тухайн нэр бүхий иргэнд хариуг хүргүүлж шийдвэрлэсэн" гэдэг тайлбар өгсөн юм. 

Харин энэ удаад Ерөнхийлөгч өөрөө гарч ирэн дээрх мэдээлэлд хариулт өгөх бололтой.