Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгээ өөрийн цахим хуудсанд бичжээ.
Тэрбээр энэ талаараа "Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргалаа.
Цаашид Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатар тэргүүтэй Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тууштай тэмцэж, Монгол төрийг авлигачдаас цэвэрлэх үйлсэд хүч хавсран зүтгэх болно" гэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

