18 улсын 230 баг оролцсон "20th International competition IMSCC 2026"-аас монгол сурагчид хоёр мөнгөн медаль хүртлээ
iKon.MN
"20th International competition IMSCC 2026" STEAM шинжлэх ухааны олимпиадад нийт 18 улс орны 230 баг, 800 гаруй багш, дасгалжуулагч, сурагчид оролцлоо.
Монгол Улсаас оролцсон шигшээ баг STEAM & MECHATRONICS III ангилалд
- Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Болор,
- Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын III сургуулийн 12 дугаар ангийн сурагч Р.Идэрмаа нар тус бүр мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр тусгай байрт шалгарлаа.
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
