Д.Мөнхбаатар: Өнгөрсөн өвөл гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 56 хувьтай байсан бол энэ жил 51 байна

Д.Янжиндулам, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 51 хувийг гэр хороолол, 31 хувийг автомашин, 18 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлдэг байна.

Энэ тухай Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Д.Мөнхбаатар "Өнгөрсөн жил гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 56 хувь байсан бол энэ жил 51 хувьтай байна.

Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах бодлогыг энэ жил нэгдүгээрт тавьж байгаа" гэв.

Халаалтын улиралд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлш, Хятадаас хагас коксон түлш худалдан авч иргэдэд борлуулж буй. 280 мянган тонн хагас коксон түлш татан авахаар төлөвлөснөөс энэ сарын 15-ны байдлаар 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байгаа аж.

Харин угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлж, хариуцсан албан тушаалтан болон хороо, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд хяналт тавих, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эрдэнэт хүний амийг алдахгүй байхад онцгой анхаарна гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв.

Статистик мэдээллээр нийслэлд гэр хорооллын 161,368, автомашины 801,592 яндан бүртгэлтэй байна.