ФОТО: 46 настай Рональдино 11 жилийн дараа эргэн ирлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бразилын алдарт хөлбөмбөгчин Рональдино их спортоо орхисноос хойш 11 жилийн дараа хөлбөмбөгийн талбайдаа эргэн ирлээ.

Өдгөө 46 настай бразил эр Италийн гуравдугаар лигийн "Равенна" багтай гэрээ байгуулсан билээ. Одоогоор түүний гэрээ ил тод болоогүй ч Ням гарагт "Форли ФС" багийн эсрэг талбайд гарсан юм. 

Мэргэжлийн замналынхаа хамгийн сүүлд нутгийнхаа "Флуминенсе" багт зүтгээд 2015 онд өмсгөлөө хананд өлгөснөө зарласан Рональдино өнгөрсөн зургаадугаар сард Италийн клубт данстай болсноо нийтэд зарласан. Гэхдээ талбайд гарахад бэлэн болохын тулд бэлтгэлд тогтмол хамрагдах шаардлагатай учир анхны тоглолтоо хэзээ хийх нь тодорхой бус байв.

Равенна хотын захирагчаар ажиллаж байсан Бруно Бенеллигийн нэрээр нэрлэгдсэн 12 мянган үзэгчийн суудалтай цэнгэлдэхэд Бразилын нэгэн үеийн тод төлөөлөл болсон Рональдиног угтаж авсан юм. Рональдино анхны тоглолтынхоо эхний хагаст талбайд гарсан аж.

Түүний анхны тоглолтод баг нь гол өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авчээ. Рональдиног талбайд байх үед буюу эхний хагасын 36 дахь минутад Жиулио Донати эхний гоолыг оруулсан бол хоёрдугаар хагасын 58 дахь минутад Симон Рабби тооны харьцааг холдуулжээ.

"Равенна" клубийн ерөнхийлөгч Игначио Киприани Рональдинотой найзууд тул багтаа тоглох санал тавьснаас гадна бразил эр багийн хувьцааг эзэмшигчдийн нэг болсныг нийтэд зарласан юм.

ФОТО

Зураг
1
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
2
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
3
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
4
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
5
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
6
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
7
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
8
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
9
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав