Б.Пүрэвдагва: Монгол Улс хагас кокс импортолж авахад жил бүр ₮288-300 тэрбумыг зарцуулж байгаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө талаар өнөөдөр танилцуулга мэдээлэл өглөө.
Энэ үеэр "Агаарын бохирдол ба шийдэл" сэдвийн хүрээнд илтгэл тавьж, нүүрс пиролизийн үйлдвэрийн талаар мэдээлэл хүргэв.
Хотын захирагч Б.Пүрэвдагва хэлэхдээ "Манай улс ийм их нүүрстэй орон байж яагаад гаднаас хагас кокс аваад байгаа юм бэ гэж ярьдаг.
Энэ мөнгийг Монголд үлдээхийн тулд Багануур дүүрэгт нүүрс пиролизийн үйлдвэр барих шийдвэрийг энэ оны наймдугаар сарын 6-нд гаргасан. Одоо нийтдээ есөн ААН саналаа ирүүлсэн бөгөөд шалгаруулалтын процесс явагдаж байна.
2028 онд үйлдвэр маань ашиглалтад орно. Энэ нь ганцхан нүүрс пиролизийн үйлдвэр биш хий гарна, 40 мВт-ын цахилгаан станцтай. Мөн Багануур дүүргийн 450 иргэн шинэ ажлын байранд орох боломжтой төсөл" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

