"Нийслэл хотын зам талбайн цас цэвэрлэгээ үргэлжилж байна"
Өнөөдөр(2026.11.16) 13:00 цагийн байдлаар нийслэл хотын зам талбайн цасны цэвэрлэгээ үйлчилгээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 1,301 хүн, 157 машин, 49 механизм, 166 бичил төхөөрөмж, 220 үлээгч төхөөрөмжтэй ажиллаж байгаа аж.
Зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, өнөөдөр 272.7 тонн давс, 53 тонн бодис зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6,669.6 тонн бодис, 10,038.6 тонн давсны нөөцтэй байна.
Харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчныхоо 50 метр зам, талбайн цасыг цэвэрлэхийг УБЗАА-наас уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




