Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасаар шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна

Г.Мөрөн, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна.

Мөн баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулав.

Түүнчлэн

  • цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах;
  • их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх;
  • малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх
  • хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.