Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байгааг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.
Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар:
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
