СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун, төвийн аймгуудаар их хэмжээний цас орж өндөр даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаад байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Баруун болон төвийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, өндөр даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдмал болж аюултай нөхцөл байдал бүрдсэн талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Одоогоор зам даваа хаагдаагүй, улсын болон орон нутгийн чанартай автозамуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 21 аймгийн "АЗЗА нэгтгэл"-ийн шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд ажиллаж, цасыг шуурахыг цэвэрлэж, давс бодис цацаж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

