₮100 саяын эзэн тодрох мөч ойртсоор
Ариг банкны "Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой" хадгаламжийн урамшуулалт аяны 6-р шатны /10.01-10.31/ урамшууллын эзэд тодорч 2026.11.12-ны өдөр урамшууллаа гардан авлаа.
Энэ шатанд мөн адил нийт 12 урамшууллын эзэд тодорсон бөгөөд:
- 5 сая төгрөгийн 1 харилцагч
- 1 сая төгрөгийн 3 харилцагч
- 500,000 төгрөгийн 5 харилцагч
- 300,000 төгрөгийн 3 харилцагч тус тус тодорлоо.
VI шатны урамшуулал 1’000’000 төгрөгийн урамшууллын эзнээр тодорсон Э.Хангайгийн аавын сэтгэгдэл:
“Сая манай хүү азтан болчихлоо. Би саяхан хүүгийнхээ үсний найрыг хийгээд тэгээд тэр мөнгийг нь Ариг банкийг өндөр хүүтэй, найдвартай гээд хүүгийнхээ мөнгийг хадгалахаар шийдээд хадгаламж нээсэн юм. Тэгсэн сар ч хүрэхгүй хугацаанд ингээд саятан болчихно гэж ёстой төсөөлсөнгүй. Ёстой баяртай байна.”
VI-р шатны супер урамшуулал 5’000’000 төгрөгийн урамшууллын эзнээр тодорсон Т.Буянгийн сэтгэгдэл:
“Анх сонсоод гайхаад 5 саяаа? 500’000₮ байсан байх аа? Би буруу сонсчихсон юм болов уу? Гэж бодоод лайваа үзсэн чинь 5 сая төгрөгийн эзэн болсон байсан. Бөөн баяр ххэ. Гэхдээ бас сонин юм аа, би чинь ийм зүйлд итгэдэггүй хүн тэгээд лайваа хэд хэд ухрааж үзэж байж итгэсэн дээ. Тэгээд одоо ингээд азтан болоод зогсож байна гэдэг их гоё байна.”
Аян 2026 оныг дуустал үргэлжлэх бөгөөд та 12 сарын 31-ээс өмнө амжиж Ариг банкны Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Баянхонгор, Увс, Баян-Өлгий, Ховд, Төв, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгуудад байрлах салбар нэгжид хандахаас гадна дор байрлах Qr кодыг уншуулан “Arig Online” аппликейшнийг татан МОНГОЛ ОРНЫ ХААНААС Ч ОНЛАЙНААР харилцагч болон хадгаламжаа нээгээд 50,000₮-өөс дээш дүнгээр өөрт тохирох хадгаламжийн бүтээгдэхүүнүүдээс сонгон жилийн 14%-16.5% хүртэлх өндөр хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэн урамшуулалд оролцон сар бүрийн урамшууллын эзэн болохоос гадна супер шагнал буюу 100 сая₮-ийн эзэн болох боломжтой юм.
Мөн төрсөн өдөр нь тохиож буй харилцагч бүрд нэмж 5 урамшууллын эрх бэлэглэх юм.

“Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:
- 24 цагийн туршид 7070-1001 дугаар
- 100say.arigbank.mn сайт
- www.arigbank.mn/mn сайтаас болон өөрт ойр байрлах Ариг банкны салбаруудаас аваарай.
ХАДГАЛАМЖИЙН ӨГӨӨЖӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ | АРИГ БАНК
Ариг Банк - Хадгаламжийн, зээлийн, харилцах дансны үйлчилгээ
Ухаан, Хүсэл, Уран сэтгэмж Улам шинэлэг хамт олноороо Уулзсан бүхний сэтгэлийг хөдөлгөх банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

