₮4.5 тэрбумын төсөвт өртөгтэй бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг ашиглалтад оруулах дүгнэлт гарчээ
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Гүнжийн нуур орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 180 хүүхдийн суудалтай сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлт баталгаажжээ.
Цогцолбор нь 36х36 метрийн хэмжээтэй хоёр давхар, гурван блок бүхий нийт 2,556 м.кв талбайтай. Тус барилгад сургуулийн хичээлийн анги танхим, цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, спорт заал, багш, ажилтны өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаатай байна.
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг 2022-2026 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн төсвийн ₮4.5 тэрбумаар барихаар баталжээ.
Барилгын ажлыг “Жи Эн Зэт Эф Икс” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
