"Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд шинээр баригдсан улсын сургууль ирэх Даваа гарагаас сурагчдаа хүлээж авна"
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4 жил баригдсан 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орж, ирэх Даваа гарагаас(2026.11.09) сурагчдаа хүлээж авахад бэлэн болжээ.
Энэ тухай Нийслэлийн замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр "Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн суудалтай улсын шинэ сургуулийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхэлнэ.
Тус сургуульд 4, 5, 6, 7, 23, 24 дүгээр хороонд оршин суудаг хүүхдүүд хамрагдах боломжтой. Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдээ бүртгүүлээрэй" гэв.
Гадна тохижилтын хувьд 3×3 сагсан бөмбөгийн талбай, хөлбөмбөгийн талбай, гүйлтийн зам, ногоон байгууламж, явган хүний болон авто замтай байна.
Сургуулийн барилгын ажлыг 2022-2026 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн төсвийн ₮11.9 тэрбумаар барихаар төсөвлөсөн бөгөөд “Ай Ди Си Проперти” ХХК, Тамга-Уул ХХК гүйцэтгэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
