СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцны дараалсан давхрын тагт шатаж, 20 хүнийг утааны бүсээс гаргажээ

Д.Янжиндулам, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өчигдөр орой нийслэл хотод орон сууцны хорооллын хоёр айлын тагт шатжээ.

Энэ тухай ОБЕГ-аас "Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Замчдын гудамжинд байрны 5, 6 дугаар давхрын тагт шатаж байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 27-ны орой 22:50 цагт ирсэн.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус есөн давхар байрны 5 болон 6 дугаар давхрын айлын тагт, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Утааны бүсээс нийт 20 иргэн буюу 15 том хүн, 5 хүүхдийг гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна" гэж мэдээллээ.

Он гарснаас хойш таван сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд 897 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, гал түймрийн шалтгаан нөхцөлийн 56.41 хувь нь тамхи татах, үнс нурмаа хяналтгүй хаясан зэргээс болсныг НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун сэрэмжлүүлж байсан юм.