ӨГӨГДӨЛ: 12-р сарын нийт нутгийн цаг агаарын төлөвийг хялбараар уншаарай
12-р сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлчээс гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ялангуяа төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас 1-5ºС–аар хүйтэн өдрүүд давамгайлах төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хур тунадас төв, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
МЭДЭЭЛЭЛ УНШИХ ЗААВАР: Тухайн сарын олон жилийн дундаж цаг агаарын төлөв ямар байдаг, энэ жил тухайн дунджаас ямар байх талаар мэдээллийг АЙМГААР НЬ ХАЙЖ харахаас гадна харьцуулсан газрын ЗУРГУУДЫГ ГҮЙЛГЭЖ үзвэл илүү ойлгомжтой байх болно. Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утга юм.
Зураг дээр чирж эсвэл ← → товчоор гүйлгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
