Б.Мөнхбат: Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүд болон төслийн нэгжүүдийн үр дүнг хэлэлцэж, цөөлнө
Ирэх онд нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчдын тоог цөөрүүлэхээр болоод буй.
Тодруулбал нийслэлийн хэмжээнд байгаа орон нутгийн өмчит байгууллага болон компаниудыг нэгтгэж нийлүүлэх, татан буулгах зохицуулалт хийж төрийн албан хаагчдын тоог 1,000-аар бууруулахаар тооцжээ.
Энэ тухай "Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүд болон төслийн нэгжүүдийн үр дүнг хэлэлцэж, цөөлнө. Ингэснээр төрийн алба цомхон, зөв, оновчтой болох зохион байгуулалт хийсэн" хэмээн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат тайлбарлав.
Нийслэлийн хэмжээнд:
- Нийслэлийн өмчит төсөвт байгууллага 796
- Дүүргийн өмчит үйлдвэрийн газар 66
- Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 26
- нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 17
- Нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар 17, нийт 895 байгууллага байдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
