ЦАЛИНГАА ХЭЛЭЭД, ЦАЛИН АВ!
Та ямар мэргэжилтэй, хэдэн жилийн туршлагатай, хэдэн төгрөгийн цалин авдгаа хуваалцаарай. Харин Lambda мэдээллээ хуваалцсаны тань төлөө мөнгөн шагнал өгөх гэж байна!
Lambda Global-ийн “Цалингаа хэлээд, Цалин ав!” кампанит ажилд оролцсоноор та Монголын хөдөлмөрийн зах зээлийн бодит цалингийн судалгаанд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ нийт таван удаагийн тохиролд оролцож, таван азтаны нэг болж, 1,000,000 төгрөг хожих боломжтой.
Lambda Global нь жил бүр хувийн хэвшлийн цалингийн судалгаа гаргаж, хөдөлмөрийн зах зээлийн цалин хөлсний мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Энэ удаагийн судалгаагаар ажилтнуудын мэргэжил, ажлын туршлага, цалингийн мэдээллийг цуглуулж, Нийгмийн даатгалын мэдээллээр баталгаажуулан, судалгааны бодит байдлыг хангах юм.
Та ч бас цалингаа хуваалцаж, Монголын цалингийн судалгаанд хувь нэмрээ оруулаарай. Судалгаанд оролцох: lambda.global/salary-lottery
Жич: Та өмнөх жилийн буюу 2025 оны Цалингийн Судалгааг эндээс үнэ төлбөргүй татаж авч болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

