Монос Групп Watsons-тай стратегийн хамтын ажиллагаа эхлүүллээ
Азийн эрүүл мэнд, гоо сайхан, эмийн сангийн жижиглэн худалдааны салбарт тэргүүлэгч Watsons болон Монголын эрүүл мэнд, гоо сайхны салбарын тэргүүлэгч Монос Групп стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Монгол Улсын эм зүй, эрүүл мэнд, гоо сайхан, эмийн сангийн худалдаа, үйлчилгээний салбарт олон жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Монос Групп болон Азийн эрүүл мэнд, гоо сайхны жижиглэн худалдааны салбарт өргөн сүлжээгээр танигдсан Watsons брэнд хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын хэрэглэгчдэд олон улсын чанар, стандартын шаардлага хангасан эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, дэлхийн хэрэглээний чиг хандлагад нийцсэн шинэ сонголт, үйлчилгээний туршлагыг хүргэхийн зэрэгцээ салбарын хөгжилд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх чухал алхам болж байна.
Watsons нь эрүүл мэнд, гоо сайхан, хувийн арчилгааны бүтээгдэхүүний худалдааг хэрэглэгчдэд чиглэсэн үйлчилгээ, олон улсын жижиглэн худалдааны туршлагатай хослуулан хөгжүүлж ирсэн брэнд юм. Харин Монос Групп Монголын зах зээлийн онцлог, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эмийн сан, эрүүл мэнд, гоо сайхны худалдаа, үйлчилгээг хөгжүүлж ирсэн үндэсний компани билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Watsons-ийн олон улсын болон өөрийн нэрийн бүтээгдэхүүний сонголтыг Монос эмийн сангуудаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ эрүүл мэнд, гоо сайхан, хувийн арчилгааны худалдаа, үйлчилгээний хүртээмж, чанар, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
Монос Группийн хувьд энэхүү стратегийн түншлэл нь олон улсын ижил чиглэлийн бизнесийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлэх урт хугацааны зорилгын нэг хэсэг юм.
Дэлхийн брэндийг Монголд. Олон улсын стандартыг хэрэглэгч бүрд.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




