МИАТ ТӨХК "Өгөөдэй хаан" хэмээх шинэ агаарын хөлгөө хүлээн авлаа

Г.Мөрөн, iKon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний агаарын тээвэрлэгч Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн “Өгөөдэй хаан” нэртэй шинэ “Boeing 737 MAX 8” агаарын хөлөг АНУ-ын Сиэтл хотоос Улаанбаатарт ирж, амжилттай газардлаа.

Энэхүү шинэ агаарын хөлөг нь “МИАТ” ТӨХК-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц бөгөөд тус компани нислэгийн сүлжээг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тухыг бүрдүүлэх, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан уг загварыг сонгосон бөгөөд ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой энэ хөлгийг Бангкок, Бээжин, Сөүл, Токио зэрэг чиглэлд ашиглахаар төлөвлөжээ.

 “Boeing 737 MAX 8” бөгөөд 168 зорчигчийн суудалтай, 6,570 км хүртэлх нислэгийн алслалттай хөлөг юм.