"Таван шарын явган хүний гүүрэн гарцын барилгын ажлыг энэ онд дуусгана"

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын хэсэгт төмөр зам болон авто зам дээгүүр 90 метр урт, гурван орц гарцтай, 8 метр өндөртэй явган хүний гүүрэн байгууламжийг барьж эхлээд буй.

Явган хүний гүүрний барилгын ажлыг энэ онд багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Ажлын явцын тухай "Нүхэн гарц" төслийн захирал М.Золбоо “Гүүрэн гарцын барилга угсралтын ажил 2025 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхэлсэн.

Суурийн бетон хийцлэлүүдийг хийж дуусган, ган дам нуруу болон металл хийцлэлийн ажлыг үргэлжлүүлж байна.

Дараагийн шатны шаардлагатай материалууд ирсэн. Одоогийн байдлаар нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

Гүүрэн гарц нь налуу замтай бөгөөд ахмад настан, хүүхдийн тэрэгтэй эцэг, эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломжтой байхаар төлөвлөгджээ.

Уг гүүрэн байгууламжийг Нүхэн гарц төслийн хүрээнд БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа аж.