ҮЙЛ ЯВДАЛ: “Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд шаардлага хүргүүлнэ

ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

11:00 цагт Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

10:00 цагт "Өвлийн идэш 2026" нэгдсэн худалдаа эхэлнэ.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд

11:00 цагт “Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид ХЗДХЯ-ны харьяа Хууль Зүйн Үндэсний хүрээлэнгийн удирдлагуудад, 13:00 цагт ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд шаардлага хүргүүлнэ.

ХААИС-д

09:00-17:00 цагт “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

МУБИС-ийн Багшийн сургуулийн өргөтгөлийн 100 тоот танхимд

14:00 цагт Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимээс "PISA-гийн үр дүнд суурилсан судалгаа-арга зүйн хөгжил ба МХНУТ-ийн академик инноваци, үйл ажиллагаа" сэдэвт их семинарыг зохион байгуулна.

Галлерай Улаанбаатар төвийн гуравдугаар давхарт

14:00-18:00 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас багш, судлаачдын шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээлийг олон нийтэд танилцуулна.