Увс аймгийн Сагил суманд малчдын өвөлжөөний бүсэд өнөө өглөө баавгай орж ирснийг устгалд оруулжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Зургийг Сагил сумын нутгийн иргэдээс авав.

Увс аймгийн Сагил сумын төвөөс 30 гаруй километрийн ойролцоо, баруун урд зүгт өнөө өглөөний 09:00 цагийн үед нэг баавгай орж иржээ. 

Нутгийн иргэд баавгайн мөр байгааг анзаарч, сумын онцгой байдлын албанд мэдэгдсэн байна. Дунд орчим биетэй баавгайг байсан бөгөөд малчид машинтай хөөж өвөлжөөний бүсээс холдуулсан аж. Улмаар сумын онцгой байдлын алба 14:00 цагийн орчимд ирж, баавгайг устгалд оруулжээ.