Археологийн олдворыг хууль бусаар эзэмшсэн иргэний үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

П.Сайнжаргал, IKON.MN
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллага арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,893 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. 

Дээрх хугацаанд 1,235 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 762 хэрэг шинээр нээж, 362 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал:

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 145,
  • Өмчлөх эрхийн эсрэг 102,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 66,
  • Авлигын эсрэг 11,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр найм,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Соёлын өвтэй холбоотой хэрэг: 

-С.Э нь 2016 оны аравдугаар сард өөрийн найзаас 70 сая төгрөгийн барьцаанд авсан гэх түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн олдворыг 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлж, төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр хууль бусаар эзэмшиж, соёлын биет өвийг завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.